Золбаярын аав Зоригт М.Энхболдын хамгаалалтын албыг хариуцдаг байжээ

img

 

Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдөж байсан залуусыг хууль, хяналтынхан илрүүлэн шалгаж байгаа нь үнэн гэдгийг ажлын албанаас нь мэдэгдсэн билээ. Улмаар уг ажиллагаанд оролцож байсан залуусын төлөөллийн яриа бүхий бичлэг сошиал орчинд цацагдахдаа дагаж мөрдөх чиглэлийг ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өгсөн хэмээн ярьсан нь олон нийтийн анхаарлыг татаад байгаа юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ асуудалтай холбогдуулан ЦЕГ-т шалгуулахаар хүсэлтээ гаргасан. 

 

Тэгвэл Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн гэрчүүдийн ярьсанчлан, тэдэнд шууд байдлаар З.Золбаяр, н.Энхмэнд нарын гэх залуус чиглэл өгч байжээ. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар, З.Золбаярын аав Д.Зоригт нь Төрийн тусгай хамгаалалтын газарт ажиллаж байсан бөгөөд МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдыг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед нь түүний хамгаалалтын тасгийн даргаар нь ажиллаж байсан нэгэн аж. Тухайн үедээ М.Энхболд өөрийн хамгаалалтын тасгийн дарга Д.Зоригт болон хамгаалалтын ажилтан н.Мөнхбат нарт хотын захиргаанаас тэр үеийн Үйлдвэр худалдааны дээд сургуулийн хажууд баригдсан барилгад байр өгүүлж байжээ. Мөн Д.Зоригтын бага хүү З.Зол-Эрдэнэ нь одоо ТЕГ-т ажилладаг юм байна. Харин гэрчүүдэд У.Хүрэлсүхийг дагаж мөрдөх ажиллагааг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын захиалгаар зохион байгуулсан хэмээх тайлбарыг хэлсэн гэх н.Энхмэндийн төрсөн дүү н.Энхмөнх нь ТЕГ-т ажилладаг ажээ.

 

 

 

 

 

 

 

 
Эх сурвалж: Factnews.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
Badarch yamar buruutai um? Zorigtiinh bish Badarchiin zuragnuudiig tavisan baih um
2017-08-08
Зочин:
Мэдрэлээ шалгуулж, биеэ бодоорой
2017-08-08
Зочин:
Мэдрэлээ шалгуулж, биеэ бодоорой
2017-08-08
хахаха:
Бурхан багшийг бариачээ энэ л мэднэ дээ
2017-08-07
Иргэн:
Яаж ч бодсон У.Хүрэлсүхийн болчимгүй ажиллагаанаас л үүдэлтэй юм байна. Бас Ерөнхийлөгч, болон АН-ынхны шидсэн булууны ясанд хэмлэлцэх юм болоод байгаа юм бишүү?! Хаа хаанаа л аятайхан байцгаалдаа?! Ард түмнээ тайван амгалан байлгалдаа?! Харин явж, явж МАН-ын удирдлагын буруу биш шиг баынашүү?! Бид маш муухай хүнийг Ерөнхийлөгчөөр сонгожээ?! Хаа байна нөгөө эв нэгдлийг эрхэмлэгч, намын харъяалалгүй зарчим баримтлах?! Үнэдсэндээ тэр шаардлага хангагдахгүй нь ээ?!
2017-08-07
Зочин:
Мэдрэлээ шалгуулж, биеэ бодоорой
Зочин:
Женкогиин булэглэл хииж байгаа байлгуй дээ ? Муухан жужиг л юм бна ? Унэхээр алах гэсэн бол иим жужиг хэрэгтэй юу угуй юу ?Хурэлсух л зохион байгуулаж намын дарга болох гэсэн биш уу ? МЭнхболд даргаа огохгуй байж болно 3 2 чинь ялагдаагуй гэсэн уг ? 30 биш биз дээ ? Оороо ороод л унаа биз зоригтой л бна ? МАН гэдэг намаас оор хэн ч байсан ялагдах л байсаныг бугд мэдэж байсан даа М Энхболд гуай сайн дарга ? Харин Хурэлсух болон бусад нь муу тоглогч юм бна ? Одоо л МАН ыг янз буриин тоглолтоор 2020 онд хярваслаж боодог болгоно ?
2017-08-07
Зочин:
Мэдрэлээ шалгуулж, биеэ бодоорой
Зочин:
Армийн бага дарга энэ зэргийн жүжиг зохиохтойгоо байхаа кк
2017-08-07
Зочин:
шанзчин хүү бадарчыг санаж байна. зоригтоо гэж
2017-08-07
Зочин:
М.Энхболд даалгавар егсен гэдэг нь тодорхой байна Ж.Эрдэнэбат гэсэн нь Энхболд уснаас хуурай гарах гэсэн арга
2017-08-07