Р.Пүрэвдагва Даншигийн “Даян аварга” боллоо

img

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулсан “Даншиг наадам- Хүрээ цам 2017” шашин соёлын наадам хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Наадамд хүчит 256 бөх барилдаж, Архангай аймгийн Бүлган сумын харьяат Даншигийн аварга Р.Пүрэвдагва гурав дахь удаагаа түрүүлэн Даншигийн даян аварга цол хүртлээ. Харин Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат бөх Б.Соронзонболд долоо даван үзүүрлэж Даншигийн заан цолны эзэн болсон юм.

 

Мөн Увс аймгийн Өндөрхаан сумын харьяат бөх Г.Ганням, Булган аймгийн сайхан сумын харьяат бөх Н.Түвшинбаяр, Булган аймгийн Сайхан сумын харьяат бөх Д.Пүрэвдорж нар тус тус тав давж Даншигийн начин цолны болзол хангав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Арслан овоо жудагтай болоод байна.Унаж ,давахдаа маргадаг уурладаг нь гайгүй болжээ.Бэлтгэлээ сайн хийж улсын аварга болно шүү.арслан авахдаа Бүрэнтөгс арсланд унаад маргаж дахин барилдаад давсан шүү.Энэ барилдааныг ард түмэн үеийн үед мартахгүй иймд бэлтгэлээ сайн хий амжилт хүсье
2017-08-06