Өнөөдөр болох үйл явдал

Шангри-Ла зочид буудалд
09.00-10.00 цагт Ази, номхон далайн орнуудын иргэний нисэхийн байгууллагын Ерөнхий захирлууд, бусад төлөөлөгчид манай улсад өнөөдрөөс эхлэн 5 хоног хуралдах гэж байна. Энэ Хурал 09.00 цагт нээлтээ хийж 10.00 цагт хэвлэлийнхэнд мэдээлэл өгнө. Утас:91912343
Бишрэлт зочин буудлын танхимд
10.00-11.30 цагийн хооронд “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих сайн дурын үүрэг амлалт” түншлэлийн уулзалт зохион байгуулагдана. Нялхасын сүүн тэжээл, сүүн тэжээл, хооллох хэрэгсэл импортоор оруулж ирдэг аж ахуйн нэгжийн төлөөлөл “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих сайн дурын үүрэг амлалт”-ын тунхаг бичигт гарын үсэг зурна. Түүнчлэн МХЕГ, ГЕГ, НЭМГ, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо тус тус оролцоно. Утас 98124703
Монгол Үндэсний музейд
14.00 цагт Ирээдүйн олон улсын Монгол судлаачдыг дэмжих “EBI” хөтөлбөрийн нээлт болно. Нээлтийн арга хэмжээнд хөтөлбөрт тэнцсэн долоон улсын есөн залуучууд, Монгол судлалын үндэсний зөвлөл болон Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдын төлөөлөгч нар оролцоно. Холбоо барих утас: 94999598
Монголын хүүхдийн урлан бүтээх төвд
15.00 цагт Монгол угсаатны аугаа өв соёл Монгол уран бичлэгийн үзэсгэлэн Монгол туургатан Олон улсын хүүхдүүдийн анхдугаар наадмын тэргүүн хэсэг болно..Утас 99912691
СЭТГЭГДЭЛ БИЧИХ