ИРГЭД: УИХ-ын нийт 76 гишүүдээс дор хаяж 40 гишүүн хуулийг баталдаг дэг тогтоох хэрэгтэй

img

 

Монгол Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи олон нийтийн хэлэлцүүлгийг УИХ-ын Тамгын газрын нэг дэх багийнхан Баянхонгор аймгийн Баянхонгор, Богд, Галуут сум (2017.07.31-08.02), Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Төгрөг, Дэлгэр сум (2017.08.04-08.07), Завхан аймгийн Отгон сум (2017.08.08)-нд өрнүүлсэн бол өнөөдөр (2017.08.09) Завхан аймгийн төв Улиастай суманд зохион байгууллаа.

 

 

Завхан аймгийн төвийн бүсээс Алдархаан, Завханмандал, Идэр, Ургамал, Сонгино, Сантмаргац, Улиастай, Цэцэн-Уул, Яруу сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга, багийн Засаг дарга, ИНХ-ын дарга, төлөөлөгч, мэргэжилтэн зэрэг нийт 145 албан хаагч, иргэн оролцов.

 

УИХ-ын Тамгын газар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн танилцуулгыг Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан багц сэдвийн дор явуулж байгаа билээ.

 

“Монгол Улсын Их Хурал” багц сэдвийн хүрээнд “ХУРАЛДААНЫ ИРЦ, ХУУЛЬ ЭЦЭСЛЭН БАТЛАХ БОСГО  /§27.6/” дэд сэдвийг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны Ахлах зөвлөх Х.Энэбиш танилцуулав:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дээрх зургаан сэдвээр тус бүр танилцуулга хийгдэж, асуулт хариултын дараа төрийн албан хаагч, иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, саналыг нь сонссон юм.

 

 

 

ИРГЭД:

 

- Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй танилцлаа, зөв зүйтэй олон зүйл, заалт орсон байгааг дэмжиж байна. Багийн иргэдийн Хурлаар сонгодог байдлыг өөрчлөх нь зөв гэсэн саналтай байна.

 

- Засаг даргыг томилох нь зөв гэж үздэг, өмнөх практикаас харахад мэдлэг, чадвар хангаагүй хэт олон ах, дүүтэй хүн томилогдож буй байдлыг өөрчлөнө.

 

- Төрийн албанд хариуцлагатай, чадвартай хүн тогтвортой ажиллах боломжоор хангагдах нь зөв гэж үздэгээ цөөнгүй хүний хүсэл зорилго нэг юм.

 

- Сум, багийг татан буулгахдаа нийт иргэдийн 50-иас доошгүй хувийн саналаар шийдвэрлэх заалтыг өөрчлөн шийдвэрлэх эрхийг харгалзан үзэж хуулинд тусгахыг санал болгож байна.

 

- Дордуулсан долоон заалтаас хоёрыг нь засах хэрэгтэй байна. Төсөлд тусгагдсан байгаад талархалтай байна.

 

- УИХ-ын нийт 76 гишүүдээс дор хаяж 40 гишүүн хуулийг баталдаг дэг тогтоох хэрэгтэй.

 

 

 

 

Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлэгт 145 иргэн оролцсноос 145 саналын хуудас бүртгэгдэв. Хэлэлцүүлэг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 2017 оны 08 дугаар сарын 11-нд үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
УИХ-ын байнгын хорооны хурал болон нэгдсэн чуулган хүндэтгэн үзэх шалтгаангүй бол 100 хувийн ирцтэй хуралдах ёстой. Гишүүдийн цагийг бүртгэж ажилдаа орой ирж, эрт явсан, байнгын хорооны болон нэгдсэн чуулганд суугаагүй цагийг нь тооцож цалингаас нь хасч энэ талаар өдөр бүр телевизээр мэдээлдэг бол.
2017-08-16
Эрх мэдэл=Хариуцлага:
Та бүхнийг төлөөлж хуралд сууна гэж амлаад сонгогддож өндөр хангамж онцгой эрх эдэлдэг. Гол ажил нь УИХ учраас түүнийгээ 100 хийх ёстой. Хэрэв сайдын эсвэл өөр давхар албан тушаал хаших бол тэр ажлаа хийж УИХ гишүүн байх хэрэггүй тэр ажлаа хийг. Эрүүл мэндийн шалтгааныг ч хүлээж авах учиргүй. Төр түшилцэж байгаа хүн эрүүл байх ёстой үгүй бол УИХ хурлын суудлаа өгч эмнэлэг хөөцөлдөх нь зөв. Монгол Улсын төрийн эрх барилцаж байгаа хүнд олгосон эрх мэдэлтэй нь зэрэгцэх өндөр хариуцлага бас ухамсар байх ёстой.
2017-08-10
zochin:
40 hun huuli batlah um bol 76 hun songoj yah um we utgagui bna iim baidlaar huuli batlawaj ard irged hohirno eswel 76 bish 40 hun ih hurald somgowol taarna
2017-08-09