У.Хүрэлсүхийн гэрчүүдийг саатуулсан уу

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын захиалгаар Шадар сайд У.Хүрэлсүхийг мөрдөн мөшгиж, чагнаж тагнасан гэх асуудлыг шалгаж өгөх хүсэлтийг хуулийн байгууллагуудад гаргаад буй. Мөн Шадар сайдын ажлын алба болон хуульчийн зүгээс гэрч Ч.Батболдыг хамгаалах хүсэлтийг Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд гаргаснаа өчигдөр мэдээлсэн.
Тэгвэл өнөөдөр үүрээр Шадар сайд У.Хүрэлсүхийг дагасан гэдгээ гэрчлээд байсан залуусын гэрт тусгай өмсгөлтэй хүмүүс нэвтрэн орж саатуулсан гэх мэдээлэл гарлаа. Гэрч Ч.Батболдын гэрт үүрийн 05:00 цагийн үед тусгай хувцастай 20 гаруй залуус гэнэт цонхыг нь хагалан, дээврээс нь хүн нэвтрүүлж орсон байна. Улмаар гэр бүлийнхийнх нь нүдэн дээр зодож, шал руу бөхийлгөн гавлаад гарсан аж.
Энэ талаар өнөөдөр 13.00 цагт АТГ-ын үүдэнд тухайн хүмүүсийн ар гэрийн төлөөлөл болон өмгөөлөгч нь мэдээлэл өгөх юм байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ