Улаанбаатарт бороо орохгүй

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгаар салхи шуургатай байна.
2017 оны 08 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, Хөвсгөлийн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 20-25 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 25-27 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ