Тендерийн хуулийн талаар мэдээлэл хийнэ
2017-08-14

 09:00 цагт: "Пума" рестораны хүндэтгэлийн танхимд Монгол, ОХУ-ын Улаан-Үдэ, Саха, БНХАУ-ын ӨМӨЗО-ы спортын эрдэмтэн, зүтгэлтэнүүд хүүхдийн спорт, хүүхдийн биеийн тамир, спортоор хичээллэх боломжийг дээшлүүлэх талаар шинжлэх ухааны хурал зохион байгуулна.


09.00 цагт : Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо нь Зүүн Азийн хөдөө аж ахуйн байгууллагуудын зөвлөлийн дээд хэмжээний 27 дах удаагийн уулзалтыг “Тогтвортой хөгжилд хоршоодын гүйцэтгэх үүрэг” сэдвийн хүрээнд Туушин зочид буудлын Сүлд танхимд зохион байгуулж байна. 


09.00-18.00 цагт: МУИС-ийн 75 жил, Компьютерийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жилийн ойн хүрээнд FITAT’17-Мэдээллийн технологийн тулгамдсан асуудал нэртэй олон улсын хурал МУИС-ийн 1 байр эрдмийн танхимд болоод хичээлийн 3 байрны 331 тоотод болно.


11:00 цагт: Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. 


11.00 цагт: Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехникийн коллеж нээлттэй хаалга өдөрлөг зохион байгуулна.


11.00 цагт: MN-Мэдээллийн төвд “Гэгээ-9” СӨХ-ноос сууц өмчлөгчдийн эрх ашиг зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийнэ.


11.30 цагт:  MN-Мэдээллийн төвд Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлөөс тендерийн хуулийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.


13.00 цагт: “Хөрш орнуудын тогтвортой хөгжлийн үйл явц: соёл, нийгэм, боловсрол” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэлнэ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-08-14