О.Баасанхүү: Н.Энхбаярын худ аавыг маань доромжиллоо

img

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намаасаа хөөгдсөн гэх мэдээлэл гарлаа. Түүнийг МАХН-аас хөөж намаа цэвэрлэсэн тухай МАХН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн Ч.Долгорсүрэн “10 дугаар сарын Баасанхүү МАХН-ын гишүүнчлэлээс хөөгдөөд санаа амар боллоо. Нэг бохир хог цэвэрлэгдэж намаас хөөгдөж нам дотор цэвэр агаартай байна. Октябрь сар овогтой Баасанхүү бол МАХН-ын гишүүн биш болсон шүү !” хэмээн өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн байна.  

 

 

Энэ асуудалд О.Баасанхүү цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Намайг намаас хөөсөн талаар надад мэдээлэл алга. Манай намын даргын худ фэйсвүүкт тодорхой юм бичсэн байна лээ. Миний аавыг доромжилсон нь надад огт таалагдаагүй. Манай аавыг Октябрь гэдэг. 80 нас хүрч байгаа азаа буурал бий. Аавын маань аавыг хэлмэгдүүлээд буудсан. Дөрвөн өнчин дүүг нь дөрвөн айл өргөж авсан. Бага дүүгээ одоог хүртэл олоогүй. Аавыг авсан айл сургуульд оруулахын тулд нэрийг нь сольсон. Эсэргүүний хүүхэд сургуульд орж болдоггүй цаг үе байсан. Энэ нэрийг хэн ч гуйж олоогүй. Тийм байтал Н.Энхбаяр даргын худ “10 дугаар сарын хүүхэд” гэж доромжилсон нь гутамшигтай санагдсан” гэсэн тайлбарыг хийлээ.

 

Мөн тэрбээр МАХН-аас гарахгүй харин ч энэ намыг шинэчилнэ гэдгээ мэдэгдэв. Энэ талаар О.Баасанхүү “МАХН-аас хөөн хөөтөл нь гарахгүй. Харин МАХН-ыг шинэчилнэ. 2012-2016 он хүртэл идэж уусан, луйвардсан зүйл байвал ард түмнээс уучлал гуйна. Намын даргаа хайрлах, түүнд өрөө төлөх мэтээр зарим хүн ярьдаг. Би Н.Энхбаяр даргын өмгөөлөгч байсан. 11 хоног өлсгөлөн зарлаж байхад нь амийг нь аврах гээд Женко Баттулга дээр орж гуйгаад, Элбэгдоржийг очиж хэлээч гээд эмнэлэг рүү аваад явж байсан. Шоронд байхад нь хамгийн олон удаа очсон. Солонгост байхад нь ч хамгийн олон уулзаж, холбогдож байсан хүн нь.

 

МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд орох ёстой гээд өөрийн төлөөллөө баттай хамгаалж байгаа. Хэнээс, юунаас урвасан байж таарах уу. Намыг шинэчилье, хариуцлага бий болгоё гэхээр урвагч болдог юм уу. Танд таалагдахгүй юм ярихаар урвалт болдог юм уу” хэмээн намын даргадаа санал, сануулгаа хамтад нь илгээлээ.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Эцгээ доромжлуулах тусам үзэлц зөв
2017-08-17
Баска:
Зөв хө зоригтой зогсоорой
2017-08-15
Зочин:
ene namaas holdson n deer!
2017-08-15
Сараана:
МАХН ыг ямар нам гэдэг юм, Их хуралд нэр дэвшихэд л хэрэгтэй бсан бх. Намаа нэрээ солиход нь далимдуулж хагалан бутаргасан хэлтэрхии нь ш дээ. Энхбаярын популизмын орон зай. Нам гээд гишүүнээр элсэжбгаа хүмүүсииг гайхдаг.
2017-08-15
Зочин:
Энхбаяраас салсан нь дээр дээ. Олиггvй, увайгvй, нэр нvvр нь баастсан заваан хvн.
2017-08-14
Sedo j:
Baasanhuu gishuund uragshaa gj helnee.ih zuv shudraga hun.Ulsiin turd iim zaluus mash ih heregtei bn.
2017-08-14
ganbaaa:
enhbayar chin teneg umu. baasanhuu enhbayriin toloo yaj ywlaa daa. naad namaasaa gar gar
2017-08-14
Зочин:
ter Dolgomaa avgai bol jinhene shulam daa
2017-08-14
Зочин:
МАН МАХН ХОЁР нэг үндэстэй. Тэхээр хоюулангийн нь хугацаа дууссан. Хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг хүн хэрэглэдэггүй биздээ!
2017-08-14
Zochin:
MAXH.s garval MAHAH huleej avhgui, tegheer shinechlelee hiigeed suuj baisan ni deer dee
2017-08-14
Иргэн:
Баасанхүү гишүүн бол өндөр боловсоролтой монголын залуучуудын лидерь төлөөлөгч одоо наад нам чинь шинэчилэгдэх юмуу чамайг залуу хүний хувьд АН д ороосой гэж бодох юм. Миний бодол буруу хэлсэн бол уучилаарай Амжилт.
2017-08-14
garaach! naad nam chine enhbayariin l huviin nam :
chi naad enhbayaraasaa salaach ee! iim hunshgui oodgui huntei yugaa hiigeed naaldaad baidag yum be! o
2017-08-14
зочин:
Чинийхайрлаад шинэчилнэ гэж яриад бга нам чинь чиний аавыг хэлмэгдүүлж байсан хүмүүсийн үргэлжилэл юм шүү дээ чи бол шинэчилж чадахгүй ээ наадуул чинь өчнөөн олон эхоронч эрдэмтэн мэрэгдээ цааш нь харуулсан саяхан хүртэл 5 монгол залууг нохой шиг буудчихаад бие биерүүгээд сууж бга шдээ чи ийм намд зүтгэж байж өөрийгөө шудрга гэж бодоод ч хэрэггүйээ
2017-08-14
Irgen:
МАХН-н хэт хуучинсаг үзэлтэнгүүд намдаа шинэчлэлийг хийнэ гэнээс үхтэлээ айдаг биз.Тэгээд ёс бус элий балай юм бичиж сэтгэлээ зогоож байгаа нь өрөвдөлтэй хөгийн юм.Баасанхүү гишүүнд амжилт.МАХНaмдаа гялалзаж байгаа эх орон ард түмэнээ гэсэн шударга ОД шүү.
2017-08-14
Зочин:
ter enkhbayary n khud geed baygaa buuny nokhoi ni budilaan uusgeed baygaa yum bayna , bugsiig ni sayn doloo , doloo
2017-08-14