Баян-Өлгий-Казахстаны хуучин маршрутыг сэргээхийг хүслээ

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Калыбек Ибрагимович Кобландиныг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

 

 

Уулзалтын эхэнд Элчин сайд Калыбек Кобландин Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.Назарбаеваас Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргэсэн талархлын захидлыг гардуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.Назарбаевт хариу талархал илэрхийллээ.

 

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ 2017 онд тохиож байгаа бөгөөд Элчин сайд Калыбек Кобландин Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хооронд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн хэтийн төлөв харагдаж буйг тэмдэглэв.

 

Мөн ШХАБ-ын хүрээнд Монгол Улс ажиглагчийн статустай оролцдогийн хувьд хоёр тал идэвхтэй хамтран ажилладгийг дурдлаа.

 

Бүгд Найрамдах Казахстан Улсын талаас төмөр зам, агаарын зам, авто зам, уул уурхай, ХАА-н салбарт хамран ажиллах ажил хэрэгч саналуудыг уулзалтын үеэр илэрхийлэв. Казахстаны талаас мөн Астана-Улаанбаатарын хооронд шууд нислэг үйлдэх, Баян-Өлгийгөөс ОХУ-ын нутгаар дамжин 60 км авто замаар Казахстанд хүрдэг байсан хуучин маршрутыг сэргээх нь иргэд хооронд зорчих болон аялал, жуулчлалын салбар хөгжихөд дөхөмтэй гэсэн санал илэрхийлж байв.

 

Хоёр тал урлаг, спортын салбарт идэвхтэй хамтран ажилладаг. Монголоос жудо бөхийн хоёр дасгалжуулагч Казахстанд ажиллаж байгаа бөгөөд Риогийн олимпоор Монголын тамирчин Казахстаны нэрийн өмнөөс барилдаж хүрэл медаль хүртсэнд хоёр тал сэтгэл ханамжтай байдгийг харилцан тэмдэглэлээ.

 

Казахстан Улс нь ЗХУ-ын үеэс боксын спортыг амжилттай хөгжүүлж ирсэн. Энэ туршлагаасаа хуваалцаж Баян-Өлгий аймгийн залуусыг энэ спортоор хичээллэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлж байхыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүслээ.

 

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайдын ажилд амжилт хүсч, дараа дараагийн уулзалтуудаар ажил хэрэгч санал солилцоно хэмээлээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Зөв нь зөв л байх хамгийн ойр байгаа улс шүдээ хил залгаа гэхдээ ямар шашинтай билээ бодох л асуудал Ерөнхийлөгчөө ярьж байгаа зүйлүүдээс хархад дэмжих сэтгэл төрж байгаа ард түмнийхээ үгийг л сайн сонсох ёстой шүү үүнйиг бичигч би ч нэг уулзах юмсан гэж хүсэж байна
2017-08-16
Зочин:
Монголын төрд ямар нэгэн өөр үндэстэн монголын төрийн болон нутгын удирдлагад оролцох үнэхээр шаардлагаггүй. Зөвхөн тэд монгол оронд сайхан амьдарч байгаадаа баярлаад л явж байг. Монгол төрд, монгол улсын орон нутгын удирдлагыг зөвхөн монгол хүн удирдах ёстой. Монголын төрд өнөөдөр ашиг хонжоо харсан, цус холилдсон монгол бус хүмүүс монгол төрд орж ирснээр сүүлийн 27 жилд монгол улс там болж хувирсаныг, монголын тусгаар байдал хөндөгдөж байгааг санах түн.
2017-08-15
789987:
nadaa law ene kazakstan taalagddaggui manai kazak bayanulgiig uurtuu negtgeh sanaatai bdag ym shg sanagddag. mongoliig dotroos n hagargan butargah dald yawuulga ternii zamiig l zasah gd bh shg
2017-08-15
Kkk:
Дараа дараачийн уулзалтаар гэж юу вэ. Нэг элчинтэй олон уулзадаггүй бздээ
2017-08-15
Зочин:
ene erhemtei uulzaj yariltsah zavshaan tohioson yum.Engiin kazakh er baisan shuu.Ajliin amjilt husie!
2017-08-15