Эрдэнэт хотод үер бууж, хүн эндлээ

img

Өчигдөр 16.30 цагаас эхлэн Эрдэнэт хотод түр зуурын хүчтэй аадар бороо орсны улмаас үер буужээ. Үерт авто болон явган зам, гэр хорооллын айл өрхүүд автсан байна. Мөн үерийн ус зайлуулах суваг шуудуу, нүхэн гарцууд зарим хэсэгтээ ачааллаа даалгүй эвдэрч сүйджээ. 

 

 

Үерийн улмаас Цагаанчулуут багт нэг хүний амь нас эндсэн бөгөөд хэргийн газарт Цагдаагийн байгууллага, Шүүхийн шинжилгээний алба хаагчид, Онцгой байдлынхан очиж ажилласан байна. Мөн Шанд багт үерийн усанд живж байсан нэг хүүхдийг онцгой байдлынхан аварчээ. 


Аймгийн онцгой комисс яаралтай хуралдаан зохион байгуулсан бөгөөд үерийн хор хохирлыг нэн даруй арилгах ажлыг шуурхай зохион байгуулах, хохирлын хэмжээг тогтоох, эвдэрсэн үерийн даланг сэргээн засварлах, бөглөрсөн нүхэн гарц, ус зайлуулах хоолойг сэтгэх зэрэг ажлыг яаралтай эхлүүлжээ.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Дарга мэргэжилтэнгүүд үер буугаад байгаа газар оронд оромдох биш яг энэ байгал өөрөө зааж өгөөд байгаа газар голидрол дээр нь олигтойхон суваг шуудуйгаа баричээ энэ чинь жилийн жилд л давтагдана шүүдээ байглийн үзэгдлийн өмнө хэзээ ч хүчин мөхөсддөг юм.
2017-08-15
zochin:
Munhiin uer usand tavtahgui yum shig suudag bolson baina . 1966 ony bolon 1982 ony uert echneen ail ursaj hichneen hun uhlee dee. Zaluu ue medehgui baij medne. Tuul goliin havi ter chigeeree usand avtaad, 120 myangatiin dood davhruud usand avtsan baisan, stadiond avragdsan humuusee buulgaj baisan, odoo Tuul goliin haviar yamar olon barilga barigdav, tend ueriin hamgaalalt hir hiigdsen ter dur zurag martagdah esgui!. Bainga sanuulj baikh heregtei
2017-08-15