Давхар дээлний асуудлаар мэдээлэл хийнэ

img

10.00 цагт: Олон улсын үйлдвэрчиний эвлэлийн холбооны Ази, Номхон далайн бүсийн Ерөнхий зөвлөлийн 16 дугаар хурал Blue sky зочид буудалд эхэлнэ. 


11.00 цагт: УИХ дахь АН-ын бүлгээс Төрийн ордны А танхимд мэдээлэл хийнэ.


11:00 цагт: MN-Мэдээллийн төвд "Тусгаар тогтнол-100" ТББ-аас давхар дээлний асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.


11:00 цагт: Үндэсний мэдээллийн төвд МАН-ын гишүүд дэмжигчдийн “Цэгцрэх” хөдөлгөөнөөс намын удирдлагуудад дотоод асуудлаа яаралтай цэгцэлж төрийн ажлыг чирэгдэлгүй явуулахад анхаарал хандуулахыг шаардаж хэвлэлийн хурал зарлалаа.


11.30 цагт: Монголын Соёл Яруу Найргийн Академи нь дэлхийн 40 орчим орны 200 гаруй нэрт яруу найрагч, зохиолч, нийтлэлч, орчуулагч, урлаг соёлын зүтгэлтнүүд оролцох “Дэлхийн яруу найргийн өдрүүд”-ийг 2017 оны 8-р сарын 16-22-ны өдрүүдэд Монгол Улсад анх удаа зохион байгуулна. Энэ талаар мэдээлэл өгөх хэвлэлийн хурал ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно.


12.00 цагт: Нийслэлийн Иргэний танхимд Нийслэлийн Хүүхдийн зуслангийн хаалтын үйл ажиллагаа болно. 


15.00 цагт: Ирээдүйн олон улсын Монгол судлаачдыг дэмжих “EBI” хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ Business tower-ийн 10 давхарт болно. Хаалтын арга хэмжээнд Монгол судлалын үндэсний зөвлөл болон 10 хоногийн туршид монгол ахуй, түүх, соёлтой танилцсан долоон улсын есөн залуучууд оролцоно.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ