Хотын дарга хүнд суртлыг халах шийдвэр гаргалаа

img

 

Нийслэлийн удирдлагууд төрийн үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй хүргэдэг болох зорилт тавиад буй. Иргэд, аж ахуйн нэгж ямарваа нэг төрийн үйлчилгээ авахдаа иргэний үнэмлэх, компанийн гэрчилгээ зэрэг баталгаатай, албан ёсны бичиг баримтаа авчирсан ч дахин нотариатаар баталгаажуул гэх зэрэг чирэгдэл учирдаг. Үүнтэй холбоотой гомдол ч иргэдээс ихээр ирдэг юм. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэдэд учирдаг энэ хүндрэл, хүнд суртлыг арилгах захирамж гаргалаа. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаар үйлчлүүлэх иргэн, хуулийн этгээд иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ болон холбогдох бусад албан бичгийг эх хувиар нь авчирсан тохиолдолд хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаардах явдлыг таслан зогсоохыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллага, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, холбогдох байгууллагуудад тус тус үүрэг болгов.

 

Тухайлбал, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс иргэдэд 182 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс 29 нь бичиг баримтынхаа хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаарддаг байсан байна. Харин 2017.08.21-ний өдрөөс эхлэн хотын даргын захирамжийн дагуу эдгээр үйлчилгээг иргэд илүү хялбар авах боломж бүрдэж байгаа юм.

 

Зөвхөн энэ ажил ч бус хотын даргын иргэдээ дээдэлсэн, тэдний эрх ашгийн төлөө гаргасан шийдвэрүүдэд иргэд талархалтай хандаж байна. Тухайлбал, Нийслэлийн Газрын албанаас иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн хугацааг 5 жилээр сунгадаг байсныг Нийслэлийн Засаг дарга С.Батболд 15 жилээр сунгах захирамжийг өнгөрсөн 2 дугаар сард гаргасан. Ингэснээр газрыг нээлттэйгээр, илүү зөв менежментэйгээр иргэд, аж ахуй нэгжид олгох, эзэмшүүлэх боломж бүрдсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Hodoonii soyoltoi hyn yaj hotiig ydirdah ve dee.
2017-08-17
Чулуунбаатар:
Зөв зүйтэй асуудал бнаа
2017-08-17
Зочин:
Нийслэлийн төр захиргааны байгууллага ажлаа ариа гайгүй хийдэг гэтэл агентлагууд хэцүү бнаа МХЕГ гэж хүнд суртал бнаа бна дарга нь Цагаанхүү гэж хов жив ярьсан авилгач бнаа бас Хилийн газар нь бөөн мөнгө нэхсэн даргатай
2017-08-17
zochin:
neg yum hiichih geed l uzehii baigaa onohgui yumaa unendee medleg turshlaga dutaj bnaaa.
2017-08-17
Зочин:
Т1 УЯАЧ БҮЛТЭРЧ СУУХААР АЖИЛГҮЙ БОЛОХ ГЭЖ БАЙЖ ТЭНЭГИЙН ДОТОР УУЖУУ ГЭЖ ЭНЭ БАЙХ ДАА.
2017-08-17
Зочин:
Зөв байна. Энэ хэдэн нотариат гэж юу ч хийхгүй байж баахан мөнгө авчихаад улсад татвар гэж төлдөг юм уу.
2017-08-17
Анхаарах хэрэгтэй.:
Зөв шийдвэр байна, дэмжиж байна. Гэхдээ иргэд, олны эрх ашгийн төлөө гэсэн ардчилалын үнэт зарчмуудаар халхавч хийсэн хувийн ашиг сонирхол бүхий ухамсар мөчид иргэд өөрчлөлт, хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын ажилд байнга садаа болж гэм хор учруулж байдгийг ялгаж салгах хэрэгтэй. Төр өөрөө зарчимч шударга байж, зөөлөн үедээ зөөлөн, чангадаа чанга байх нь чухал. Сонгогдож, томилогдсон эрх бүхий төрийн албан тушаалтангууд сандал ширээтэйгээ зууралдаж байхын тулд олны нэрээр түрий хийсэн ухамсар мөчид, хомхой этгээдүүдтэй нялцгай хандаж даврааж байдгаа больж тухай бүрт цохилт өгч байх хэрэгтэй. Хэсэг бүлгийн эрх ашгаас олны эрх ашиг чухал. Хувийн эрх ашгаас улсын эрх ашиг илүү.
2017-08-17
unegui:
Bugs archigch.
2017-08-17
Анхаарах хэрэгтэй.:
Зөв санаачлага байна, дэмжиж байна. Гэхдээ иргэдийн эрх ашгийн төлөө г.м-ээр ардчилалын үнэт зарчмуудаар халхавчилсан хувийн ашиг сонирхол бүхий ухамсар мөчид хэсэг иргэд олны нэрээр түрүү барьж хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын ажлуудад байнга садаа болж гэм хор учруулж байдгийг анхаарч ялгаж салгаж байх хэрэгтэй шүү. Төр өөрөө шударга байж, чанга үедээ чанга, зөөлөндөө зөөлөн байх хэрэгтэй. Түүнээс иргэд, иргэдийн үгээ сонсоно гээд юм болгон дээр буулт хийж, ухамсар мөчид хүмүүсийг давраасан нялцгай байж болохгүй. Олны нэрийг барьсан зальхай, хомхой этгээдүүдэд цохилт өгч байх хэрэгтэй
2017-08-17
Зочин:
авилга өгөхгүй бол газар өгөхгүй юм аа
2017-08-17
Zochin:
4 сард газрийн гэрчилгээ сунгуулах гээд өгсөн одоо болтол шийдэгдээгыиа байна. Худлаа ярихааа болиорой ард тумэн мэдэж байгаа шүүү
2017-08-17
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
2017-08-17
unegui:
Bugs archigch.