Нотариатыг халах цаг болсон

img

Нийслэлийн Засаг дарга С.Батболд иргэдэд учирдаг дарамт, хүнд суртлыг арилгах зорилгоор нэг захирамж гаргалаа. Тэр нь нийслэлийн төр, захиргааны байгуул­лагуудаар үйлчлүүлэх иргэн, хуулийн этгээд иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ болон холбогдох бусад албан бичгийг эх хувиар нь авчирсан тохиолдолд хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаардах явдлыг таслан зогсоох тухай захирамж. 

 

 

Улмаар нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд, Нийс­лэ­лийн Засаг даргын хэрэг­жүүлэгч агентлаг, харьяа байгууллага, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, холбогдох байгууллагуудад  үүрэг болголоо.

 

Ер нь бол  нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс иргэдэд 182 төрлийн үйлчилгээ үзүүлдэг аж.  Үүнээс 29 нь бичиг баримтынхаа хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаарддаг байсан юм байна.  Харин Хотын дарга ийн захирамжилснаар  энэ сарын 21-ний өдөр буюу ирэх даваа гарагаас эхлээд нотариат хайн гүйж цаг заваа, дээрээс нь мөнгө төгрөгөө үрээд байх шаардлагагүй болох нь. Хотын дарга ажлаа авснаас хойш гаргасан олон шийдвэрүүдээс хамгийн чихэнд чимэгтэй нь энэ гээд хэлчихэд буруудах юун.

 

Уг нь бол бичиг баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэргээс сэргийлж л нотариат байдаг гээд ерөнхийгөөр нь ойлгочиход болно. Гэхдээ манайд тухайн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн байна уу, үгүй гэдгийг нь шалгадаг нотариатч ширхэг ч байхгүй. Мэдэх ч үгүй. Зүгээр л бичиг баримтын хуулбар цаасан дээр нь тамга дараад, мөнгөө хураагаад л гүйцээ.

 

Хамгийн амархан ажил хийдэг хүмүүс. Нөгөө талаар хамгийн амархан мөнгө олж болох арга ч гэж хэлж болно. Ийм хачин тогтолцоог угаасаа халах хэрэгтэй. Яах вэ, зайлшгүй тохиолдолд нотариатаар баталгаажуулдаг байж болно. Тэгээд тэр баталгаажуулж өгөх гээд байгаа нотариатч нь мэргэжлийн, бичиг баримтаа хуурамчаар үйлдээгүй гэдгийг нь яг таг нотолдог л байх ёстой шүү дээ.

 

Түүнээс биш хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар гээд аар саархан зүйлийг нотариатаар баталгаажуулдаг онигоогоо халах цаг болсон байсан. Харин ч Хотын дарга иргэдэд хэрэгтэй шийдвэр гаргалаа. Тэгээд ч Монгол Улсын иргэний үнэмлэх цахимжаад удаж байгаа санагдах юм. Бараг 10 жил болох гэж байна. Цахим үнэмлэх гэдэг бол тухайн хүний тухай мэдээллийг бүрэн хадгалж яваа бичиг баримт. Цахим үнэмлэхтэй байхад хаана оршин суудаг, ямар ажил хийдгээс авахуулаад бүхий л мэдээллийг төрийн аль ч байгууллагад очоод, машинд уншуулаад л мэдэж болох учиртай.

 

Ерөөсөө эхэндээ ингэж хэлж үнэмлэх сольсон биз дээ. Гэтэл өнөөдрийг хүртэл бид ухаалаг гэж болохоор цахим үнэмлэхээ нотариатаар баталгаажуулж, цаг зав, мөнгөө үрээд л яваад байсан. Ийм элэг хөшөөм хошин шогийн үзүүлбэрийг аль ч хамтлагийн тоглолтоос үзэхгүй дээ, нээрээ. Тэгээд бичиг баримт нь эх хувиараа байж байхад нотариатаар баталгаажуулж ир гэдэг улс манайхаас өөр хаана ч байх вэ дээ. Амьхандаа л иргэний үнэмлэхээ хуурамчаар үйлдсэн байж магадгүй гэж сэжиглэдэг юм байлгүй дээ, чааваас.

 

Манай улсын иргэдийн хэн дуртай нь бичиг баримтаа хуурамчаар хийгээд байхаар хэмжээнд мэдлэг, чадвартай болчихоогүй л байна. Жаахан орчноо мэдэрч, цаг үеэ харж амьдармаар байна аа, энэ чинь. Тийм болохоор энэ олон замбараагүй нотариатчдыг хөрсөн дээр нь буулгах цаг болж. Цаашлаад төрийн байгууллага гэлтгүй хувийн хэвшлээр, банкаар үйлчлүүлэхэд ч нотариатаараа баталгаа­жуулахыг нэхдэг балай тогтолцоог халах хэрэгтэй. Тэр нотариатын тухай хууль энэ тэрдээ өөрчлөлт оруулдаг юм уу, яадаг юм.

 

Эх сурвалж: mminfo.mn

Н.Пунцагболд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Irgen:
Bas buun ih zan , hen mungu ugch huljij bgagaa bodoh ch ugui tom zantai uilchluulugchee hundeldeggui
2017-08-19
Irgen:
Mash zuv ug bn demii damjlaga
2017-08-19
ИРГЭН:
хотын дарга анхны зөв шийдвэрээ гаргасан байна нотариатгэдэг ямар ч хариуцлага хүлээх чадваргүй газар жишээн би нэг барилгын компианд материал нийлүүлж нотариатоор батлуулж гэрээ хийгээд нөгөө компиан мөнгөө өгөхгүй байхаар нь шүүхэд өгчөөд нотриатын газараа очоод мөнгөө олж авч чадахгүй байна одоо яах вэ гэхээр мэдэхгүй шүүхээр сайн яв гэж хэлэх юм байлаа тэгвэл тэд юуг нь батлаад мөнгө аваад байгаа юм бол ямар хариуцлага хүлээгээд батлаад байна иргэний шүүхийг бас ойлгохгүй байгаа юм тэр компиан чинь хаягандаабайхгүй байна өөрөө олоод ир гээд өргөдөл нэхэмжлэлийг буцаагаад өгчихдөг ингээд тэнгэр хол газар хатуу болоод хохирч үлддэг байдал газар авсандаа тэгхээр иргэниий шүүх нотариат 2 байх хэрэгтэй юмуу гэж бодогдож байна
2017-08-19
зоя:
ёстой зов нотариат хэтэрзий унэтэй,цаг зав барсан вжил шуу
2017-08-19
Mongol:
Yag unen yug ni notlodgiin zugeer l kanondood tamga daraad l bdag sh dee.
2017-08-18
zochin:
estoi l amarhan mungu oldog gazar bol notariat bsan ym.yasan shan medee vee.zuv zuv demjij bna
2017-08-18
zochin:
yag zub shan zuv zuil bna.ter shilen banknii notariatch avgaigiin tengert huurch amar hyalbaraar bayjsaniig nee.bur haritsaa gej avah ymgui yrvaisan avgai bdg ym.hohi n orlogo n buurch suhuustui hamar n jaahan dooshoo buuh n
2017-08-18
zochin:
demjij bna
2017-08-18
Зочин:
ямарууд нь гүрийж ажил хийгээд л татвар нөат гээд л явдаг байна
2017-08-18
зз:
натариот зүгээр л мөнгөний ажил ямар ч зардалгүй мөнгө олдог . бас ямар ч хариуцлага ч байхгүй . бас болоогүйээ ерөөсөө 5 хувийн татвар төлөөд л нэг жижиг өрөө түрээслээд тамга хийлгээд л ганц боодол бичгийн цаас принтер канон аваад бизнес нь эхэлж байгаа юмдаа болиулах хэрэгтэй
2017-08-18
notariatiig boliulah heregtei:
Notariat gdg yumiig boliulah heregtei unen huuramch ni medehdehgui tsaasan deer tamga darj uguul mungu awaad suudag mungu huulegch nar eswel ter unelgeeg ni shuud 60 bagasgah heregtei arai denduu undur tulburtei bolimoor yum
2017-08-18
zochin:
mash zuw shiidwer yr ni ene notariatiig boliulbal taarna notriatchid geej aimar bayn humuus bhiin
2017-08-18
зочин:
маш зөв шийдвэр бнаа баярлалаа. ингэж тамга дарж гарын үсэг зурж амар аргаар мөнгө олж ард түмнээ шулах байдлыг таслан зогсоох хэрэгтэй
2017-08-18
Зочин:
Хотын даргадаа баяр хүргэе! Ямар ч ашиггүй хүнд суртал, бөөн чирэгдэл болсон гайнаас салах хэрэгтэй!
2017-08-18
ЗОЧИН:
ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХЭЭ НЭРИЙН ХУУДАС МЭТ ХЭВЛЭЭД ӨГӨЛ ДӨӨ. ТЭГЭЭД ЮУ БОЛОХЫГ НЬ ХАР
2017-08-18
Зочин:
Нотариатчид мөнгө л өгвөл ямар ч хуурамч бичиг баримт дээр тамга дардагыг би өөрийн биеэр мэдсэн.
2017-08-18
Зочин:
Энэ бол маш зөв шийдвэр байна. Энэ шийдвэрийг зөвхөн Нийслэлд биш бүх Төрийн байгууллагууд хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэхдээ зөвхөн иргэний үнэмлэх биш нотариатаар баталгаажуулахыг шаардаж бу баримт бичгийнхээ эх хувийг шаардагчид үзүүүлэхэд л болоо шүү дээ.
2017-08-18
ЗОЧИН:
НОТАРИАТЫН БАЙГУУЛЛАГАГҮЙ УЛС ОРОН БАЙДАГ ГЭЖ ДУУЛСАН УУ. нОТАРИАТ НЬ ХЭН НЭГНИЙ ХҮССЭНЭЭР ХАЛАГДААД БАЙДАГ ҮЙЛЧИЛГЭЭ БИШ. нОТАРИАТЫГ ЛОМБАРДТАЙ ЗҮЙРЛЭЖ БАЙДАГ БАС ГЭНЭН ҮЗЭГДЭЛ БАЙНА ШҮҮ.
2017-08-18
Зочин:
Яг унэн унэн баримтыг тамгалж ард иргэдийн халаасыг гевж суух хэрэггуй
2017-08-18
нотариат-ломбард:
хотоор дүүрэн байгаа ломбард нотариат хоёр яг нэг зиндаанд юм байна лээ. Хоёуланг нь өөрчлөх шаардлагатай
2017-08-18
пунцагболдод:
чи нотариатын эрх авах шалгалтад тэнцээгүй хорслоо тайлж байгаа юм уу. Батболдод долигонож байгаа юм уу хөөргөдөөд.мэдэхгүй юмныхаа тухай бичих ийм л шившигтэй дээ
2017-08-18
нотариат:
ёстой илүү зардал, илүү дутуу, худлаа үнэн бичиг цааснаас салах хэрэгтэй.
2017-08-18
Зочин:
Пунцагболд та яасан их юм мэддэг хүн бэ. Өөрийнхөө мэргэжлийн бус зүйлийн талаар олон нийтийн талаар дэндүү их мэдэмхийрч болохгүй санагдана. Би хэдийгээр нотариат, хуулийн мэргэжлийн хүн биш боловч нотариатын талаар танаас арай өөр ойлголттой. Нотариат гэдэг дан ганц иргэний үнэмлэх баталгаажуулдаг хүн биш, тэгээд ч баталж байгаа бичиг баримтаа мэддэггүй, шалгадаггүй, энэ тэртэй санал огт нийлэхгүй байна. Өндөр хөгжилтэй орнуудад ч нотариат байсаар байгаа төдийгүй улам өргөн хүрээтэй ажил үүргийг гүйцэтгэдэг. Цахим үнэмлэхний жинхэнэ хэрэглээг манай улс бий болгож чадахгүй өнөөг хүрсэн нь нотариатаар баталгаажуулах байдалд түлхэж байгааг олж харж чадахгүй байгаа нь тун харамсалтай.
2017-08-18
Зочин:
Zuv zuv
2017-08-18
naraa:
mash zub natoratiig bur halah heregtei
2017-08-18
Монгол:
Нотариат гэж хувалзнуудыг бүр болих хэрэгтэй гэж 20 жилийн өмнө их бичсэн дээ. Сайн цаг ирдэг юм байна.
2017-08-18
zochin:
er ni zov sh de nomirat gej mungu huulj irgediig chiregduulsen gazar zov shiidver gargaj hotiin darga
2017-08-18
Зочин:
баярлалаа. маш зөв, одоо үё үё сунгуулаад бдаг зөвшөөрлүүдийг хугацааг нь уртасгана уу?
2017-08-18
zochin:
tegmeersen dee. 10 jiliin tugsultiin gerchilgee, irgenii unemleh, jinhene tugsultiin diplomoo barij hechneen olon novshnuudad munguu zugeer ugch baisnaa bodohoor haramsah shig.10 jildee avtobusnii 100 tugruguu ugchuud ger luugaa alhaj harij baisan. Yadaj hunii urmand haluun udur undaa avaad uumaar l baisan. Notariatchid sunutugei. Yamar ch medleggui hugiin amar amidrakh gesen novshnuud.
2017-08-18
Зочин:
natoriatchid uursduu huuramch yum hiideg shuu de
2017-08-18
zochin:
Mash zow shuu ene hotiin meer 2doh zow ajilaa hiilee amjilt.1deh niSuhbaatariin talbaig huuchin jinhene nereer ni nerlej Suhbaatariin TALBAI gej nerlesen ywdal ym. Amjilt husye
2017-08-18
Зоригт:
Нотиат хэрэггүй хуурамч баримт бүрдүүлсэн хүнд өндөр хариуцлага хүлээлгэ тэгээд болоо.
2017-08-18
Зочин:
Зочин
2017-08-18
Зочин:
За ёстой баярлаад ханахгүй нь. Золтой л өмдөндөө тусаачихсангүй. Мундаг. Ингээд байвал муу хэлэхгүй шүү. Сайхан санаа байна. Олонд тустай захирамж байна. Баярлалаа
2017-08-18