Токио чиглэлийн онгоцны дугуйнд гэмтэл гарч, буулт хийжээ

img

Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ-501 аялалын дугаартай "Бойнг-737" агаарын хөлөг өнөөдөр өглөө 08:01 цагт хөөрснөөс хойших 2 минутад аэродромд хийсэн үзлэгээр агаарын хөлгийн нэг дугуйд гэмтэл гарсныг тогтоожээ.  

 


Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс мэдээллийг агаарын тээвэрлэгч МИАТ ХК-д болон, нисэх багт шуурхай мэдэгдсэнээр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд техникийн буулт хийсэн байна.


Нөхцөл байдалтай холбогдуулан “Чингис хаан” ОУНБ-д “код-3” зарлаж агаарын хөлгийг газардах үед бэлэн байдлыг хангаж ажилласан бөгөөд одоо бэлэн байдал цуцлагдаж нисэх буудлын үйл ажиллагаа одоо хэвийн үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ