Гудамжны худалдаачид тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ

09.00 цагт: Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 8 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Хилийн чанад дахь Монгол оюутан залуучуудын анхдугаар нэгдсэн чуулга уулзалт”-ын нээлт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд болно.
10.00 цагт: Залуучуудын Үе Тэнгийн Боловсролын Үндэсний Сүлжээ "Y PEER" чуулганы чуулганы нээлтийн арга хэмжээ Хараацай театрт болно. Чуулганд 18 аймгийн 100 гаруй Үе тэнгийн сургагч багш нар оролцож байна.
10.00 цагт: ОХУ-ын Элчин сайдын яаманд тарваган тахал өвчний тухай "Хар үхэл"-ийг "Ялагчид" баримтат киноны төслийн хэвлэлийн хурал болно. Уг баримтат киног бүтээх үндэслэл нь Монгол Улсад өнгөрсөн зууны 40-өөд онд ЗХУ-ын эрдэмтдийн тарваган тахлын эсрэг тэмцлийн бодит түүх дээр суурилсан юм.
10.00 цагт: Хотын дарга болон бусад албаныхан сургууль цэцэрлэгийн засвар.хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцана.
10:30 цагт: НИТХ дахь АН-ын бүлэг НЗДТГ-ын А танхимд мэдээлэл хийнэ.
11.00 цагт: MN-мэдээллийн төвд Өрхийн бичил үйлдвэрлэлийг дэмжих сангаас гудамжны худалдаа эрхлэгчид тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байгаа талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт: MN-мэдээллийн төвд Авто худалдааны цогцолборт хөрөнгө оруулсан 2000 орчим иргэдийн төлөөлөл хэвлэлийнхэнд хандлаа.
12.00 цагт: “Багш нарын цалин нэмэгдүүлэх” түр хорооноос “LIVE CONFERENCE CENTER“ – т хэвлэлийн бага хурал зарлалаа. Багш нар цалин нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлсэн ба цалин нэмэх бодит үндэслэлийг тайлбарлах юм байна.
13.00 цагт: MN-мэдээллийн төвд Нийслэлийн Засаг даргын хөгжлийн агентлаг, Нийслэлийн залуучуудын хөгжлийн газраас БНСУ-д Мэдээлэл технологийн чиглэлээр оюутан залуусыг үнэ төлбөргүй суралцуулахаар болсон талаараа мэдээлэл хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ