Хотын дарга ЗХУТ-д ажиллав

img

Энхтайваны өргөн чөлөө зүүн 4 замаас баруун 4 зам хүртэл зүүн эргэлтийг хязгаарлах шийдвэр энэ сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал, 11 дүгээр сургууль, Цэцэг төв, Төв шуудан, Гадаад харилцааны яам, Багшийн дээд, Бөхийн өргөө, Зүүн 4 зам гэсэн 7 уулзвараар зүүн эргэхийг хориглосон юм. Ингэснээр уулзваруудаар тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэж, ачаалал буурсан гэдгийг Замын цагдаагийн алба болон Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлж байна.

Өнөөдөр өглөө Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, Гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нар Замын хөдөлгөөний удирдлагын төв дээр ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа.

Хотын дарга хэлэхдээ “Зүүн эргэхийг хориглосонтой холбоотой иргэдийн байр суурь 2 янз байна. Зарим иргэдэд гарч байгаа хүндрэлтэй холбоотойгоор хэд хэдэн шийдвэр гаргаж, холбогдох албаныханд өглөө. Тухайлбал, төв замын ачаалал буурсан ч туслах замуудын ачаалал нэмэгдсэн учраас замын цагдаагийн албан хаагчид туслах замууд дээр анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй гэж үзэж байна. Хэд хэдэн газар энэ шийдвэр хэрэгжиж эхлэхээс өмнө хийгдэх ёстой байсан зам засварын ажил хийгдээгүй байна. Тухайн замуудад хийгдэх ажлыг энэ долоо хоногт багтаах хэрэгтэй. Жишээлбэл, Төв шуудангийн уулзвар дээр баруун эргэх зам нарийн учраас автобус багтахгүй хүндрэл учирдаг. Өргөсгөх хэрэгтэй. Үүнээс гадна гол түгжрэл үүсээд байгаа бөхийн өргөөний уулзварын асуудлыг шийдэх, Сэлбэ гол дээгүүр түр гүүр тавьж, ачааллыг хөнгөлөх асуудлын хөрөнгийг даруй шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн иргэдэд мэдээллийг илүү тодорхой өгөх шаарлагатай байна.” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хнз:
Хоосон яриа ямар үр дүн авч ирэх вэ?Нэг ч гэсэн бүтээлч зүйл хийгээч.Ядахдаа хэдэн камер тавьчихаад түүнийгээ хараад торгоод байгаачээ.Одоо ихэнх зам уулзварууд камерын хяналт алга тэнэг жолооч нар дураараа дурьгаж дүрмээрээ явдаг нь хохирч байна.Түүнийгээ эхлээд нэг тийш болгоочээ.Үр дүнгүй хоосон реклам бүү хий
2017-08-23
zob:
ih delguuriin urd dahi barilgiig zogsooj huuchin baidald hurdan oruulj ogooch eniigee congino hairhan bolon oor duuregt hiigeech yabah gazar bagasaad bn dargaa
2017-08-21
зочин:
энэ хөлдүү байцаа өөрөө машинаа бариад яваад үзээсэй Чингисээс ХААЯам хүрэх гэж 1 цаг явж байна ш дээ ,хотынхонд гай болохгүй зүгээр л өвөл цасаа сайхан цэвэрлээд л хугацаагаа дуусгамаар байна яаж ингэж сэтгэдэг байнаа
2017-08-21
Зочин:
Уулзваруудыг олон түвшины огтлолцолтой болгох хэрэгтэй. Улаан-Үүд явж үз. Тэнд асуудлыг уулзварууд дээр угсармал төмөр гүүрэн байгууламж барих замаар маш хялбархан шийдсэн бгаа. Хөрөнгө мөнгөний хувьд ч маш хямд.

Замын цагдаагаас-Нарантуул-Замын цагдаа явдаг чиглэлийн Нарны замын ачааллыг очоод үзээрэй жинхэнэ там тэнд л байна өглөө орой 2 бол бүр нам гацаа. Замын цагдаагийхан болохоор өөрсдөө замаа сэтлээд эргэдэг болгочихсон Ард түмэн нь хаа байсан журмын хашаагаар очиж буцаж эргэж байх жишээтэй, Нэг бол Баянмонголоос орж ирдэг нүхэн гарцыг хаах эсвээс Баянмонгол хорооллын нүхэн гарц - Төрийн тусгай хамгаалалтын авто бааз чиглэлээр 3-н замын уулзвар гаргавал яасан юм бэ хотын удирдлагуудаа

Урилга:

zochin:
tohioldoh berhshuudiig ni shiidverleegui baij shiidver garhaa bolivol yaasan um dee boroonii hoinoos tsuv numruh hereg bn uu hotiin erhemuud er
2017-08-21
Зочин:
Наадах асуудал чинь түгжрэл үүсгэж байгаад далимд нь МӨНГӨ босгох зүгээр ажил юм биш үү. ХОТЫН ДАРГАА. Өөр ингэж түгжрэл үүсгээд цаашид мөнгө босгох ажил зөндөө байна. Оюутнууд ирлээ. Нохойнууд олноороо гүйлдэх боллоо. Байнаа байна .Мөнгө босгох ажил
2017-08-21
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
2017-08-21