Бор сахраар арьсаа гэрэлтүүлэх арга
Бор элсэн чихрээр арьсаа гэрэлтүүлэх аргаас “www.wikihow.com” сайт нийтэлжээ. Зөвлөгөөгөө хүлээн авна уу?
Алхам №1

Танд нэг халбага бор элсэн чихэр, бага зэргийн сүү болон нэг аяга хэрэг болно.
Алхам №2

Тусгайлан бэлдсэн аягандаа та бор элсэн чихрээ хийгээрэй.
Алхам №3

Бор элсэн чихэр дээрээ та сүүгээ хийгээд сайтар хутга. Сануулахад элсэн чихрээ уустал нь хутгах хэрэггүй. Бага зэрэг холиход л хангалттай.
Алхам №4

Дараа нь цэвэрлэсэн арьсан дээрээ нэгэн жигд түрхээрэй.
Алхам №5

Элсэн чихрээ арьсан дээрээ түрхсэний дараа арьсаа сайтар үр. Үргэлжлэх хугацаа 1-2 минут.
Алхам №6

Дараа нь та арьсаа амраах хэрэгтэй. Үргэлжлэх хугацаа таван минут.
Алхам №7

Та хүсвэл усанд орж болно эсвэл зүгээр бүлээн усаар нүүрээ цэвэрлэж болно.
Алхам №8

Нүүрээ усаар цэвэрлэсний дараа зориулалтын гоо сайхны бүтээгдэхүүнээр мөн нүүрээ дахин цэвэрлээрэй.
Алхам №9

Эдгээр алхмыг хийснээр таны арьсны өнгө сэргэх, гэрэлтэх болно.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ