Сэтгэлгүй сайд нар л Засгийн газрын нэр хүндийг унагаж байна

img

УИХ-ын 2016 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Эл ялалтын дараа хамгийн түрүүнд “Мэргэжлийн” гэх тодотголтой Засгийн газар байгуулах болсон тухайгаа сүртэй зарласан билээ. Харамсалтай нь Засгийн газар байгуулагдаж, сайдууд томилогдохтой зэрэгцээд тодотголоосоо хол зөрж, иргэдийг бухимдуулсан.

 

 

Мэдээж томилогдсон сайдуудын ихэнх нь мэргэжлийн бус. Гэхдээ сайд нар бүгдээрээ мэргэжлийн бус биш, сайн ажиллаад, салбараа мэдээд, мэдрээд явж байгаа сайдууд чамгүй олон бий. Гэвч үнэнийг хэлэхэд сайнаасаа саар нь илүү гарчихаад байгаа юм. Тиймдээ ч Засгийн газрыг огцруулах асуудал үе үе хөндөгдсөн. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа бүр ч эрчээ авчихлаа. Огцруулах шалтаг нь ч олон болж эхэллээ. Одоо эрх баригч нам дотроо хагаралдаж, хоёр хуваагдчихаад байна.

 

Дээр, дооргүй л бужигнаж байна. Тэр ч битгий хэл Шадар сайд нь огцрох өргөдлөө өгчихлөө. УИХ ээлжит бусаар хуралдаж, асуудлыг нь шийдэхгүй гэвэл намрын чуулган эхлэхээр л огцруулах уу, яах вэ гэдгээ шийдэх байх. Дээр нь ойрын үед Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барих асуудал ч яригдах боллоо.

 

Засгийн газрыг огцруулах гэж байгаа тал шударга ёс, хариуцлага нэхэж байгаа хэмээн тайлбарлаж буй. Ерөнхий утгаараа шүү дээ. Харин нөгөө талаас гарын үсэг цуглуулагчид эрх мэдлийн төлөө улайрч эхэлсэн гэж хариу тайлбар хийсээр. Ямар ч байсан Засгийн газар ганхаж эхэллээ. МАН-ын Бага хурал, Их хурал ирэх сард хуралдах учиртай. Тэр хурлаар олон асуудал шийдэгдэх болов уу. Түүнээс өмнө бол хоёр тал ширүүхэн үзэх нь тодорхой байна.

 

Бие биеийнхээ эсрэг янз бүрээр дайрах нь тодорхой боллоо. Дайраад ч эхэллээ. Угтаа Засгийн газар жаахан тогтвортой ажиллавал зүгээр байгаа юм. МАН-ыг ард түмэн эв түнжинтэй байж, Засаг төрөө солихгүй, өөрчлөхгүй, “самрахгүй” гэж сонгосон.  Мэргэжлийн Засгийн газар ажлаа эхлээд жил л болж байна.

 

Өнгөрсөн хугацаанд боломжийн хэмжээнд ажиллаж байгаа. Сүүлийн нэг жилд гарсан эдийн засгийн өөрчлөлт, ахиц дэвшлийг харвал огцруулах нь битгий хэл улам ч хүч нэмэн ажиллуулмаар байгаа юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг одоогоор тэгж муу ажиллалаа, ингэж алдаа хийлээ гэж гоочилж, шүүмжлэхээр зүйл алга. Улс орны боломж бололцоо ямар байгаа билээ.

 

Эдийн засгийн чадавхиа аваад үзье. Нөхцөл байдал хэдий ийм ч чадлынхаа хэмжээнд харин ч боломжийн сайн ажиллаж байгаа санагдах юм. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр салбарын сайдууд нь тун тааруу ажиллаж, нэрмээс болоод байна. Тухайлбал, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж нарыг нэрлэж болно.

 

Өнөөдөр Монголын эрүүл мэндийн салбар ямар байгаа билээ. Хэдэн эмнэлэг нь яаж ажиллаж байгааг хүн бүр л хэлнэ. Улсын эмнэлэгт үхэхээс наагуур очвол л эмч нь үздэг шахам болчихсон. Дугаар аваад үзүүлнэ гэвэл хол хэвтэнэ.Эмчид үзүүлье гээд дугаар авах гэхээр долоо, 14 хоногийн дараа ир гэдэг.

 

Үнэхээр хүндээр өвчилсөн бол түргэнээ дууд гэнэ. Эх нялхасын эмнэлгийн ойр хавь гэхэд л дүүрэн шалбааг. Хөл хүнд эхчүүд явах зам нь бороо орохоор ус дүүрчихдэг гээд иргэд гомдол мэдүүлж л байна. Гэх мэтээр бичвэл эрүүл мэндийн салбарын асуудал үй түм. А.Цогцэцэг сайд ажлаа авснаас хойш чухам юу хийв. Хөдөө, орон нутагт хэдэн түргэний машины асуудал шийдчихэж чадахгүй Шадар сайдад загнуулж байсныг л санаж байна.

 

Хамгийн сүүлийн үеийн мэдээ харахад, мань хүнд Бээжинд болж байгаа чуулга уулзалтад л оролцож байгаа бололтой юм. Гэтэл өнгөрсөн зун Гэмтлийн эмнэлгийн эмч нар нь хөдөө явж байгаад осол ороод, бөөн юм болсон. Эрхэм сайд шагнаад, эмч нараа амралтад явуулсан гээд байгаа.

 

Гэтэл эмч нарын ар гэрийнхэн нь сонгуулийн сурталчилгаанд дайчилсан гэсэн мэдээлэл өгч байлаа, тэр үедээ.  Ийм том асуудал үүсч, тэр хэрээр Засгийн газрын нэр хүнд унаад л өнгөрсөн. Харин сайдтан яав, чуулга уулзалтад оролцсон шиг л явна. Сангийн сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын нэр хүндийг хамгийн их унагаж байгаа хүний нэг гээд хэлчихэд буруудахгүй.

 

Анх ажлаа аваад, Үндэсний телевизээр улс орон сүйрсэн мэтээр ярьснаас нь хойш түүнийг огцруулах санал хүртэл гарсан. Хамтын тэтгэврийн хуулийг буцаах үедээ хийсэн тайлбарыг сонссон намынхан нь хүртэл “Нялх хүүхдээс дор юм ярьж, намын нэр хүнд унагаалаа” хэмээн бухимдаж байсан ч удаа бий. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар хамгийн их жишээ болсон хүн мөн л Б.Чойжилсүрэн сайд. Тост, Тосон бумбын нуруутай, холбоотой асуудал чамгүй л сөхөгдөж байлаа.

 

Энэ талаар сайд асан Ц.Оюунгэрэл зураг хөрөг харуулаад л ярьсан. Цаашид ч энэ асуудал яригдаж таарна. Дээр нэр дурьдсан сайдууд дотроос хамгийн сайн ажиллах нь Г.Мөнхбаяр болов уу гэж харж байлаа. Гэвч өнгөрсөн хугацаанд энэ салбарт олигтой ахиц дэвшил гарсангүй. Шугам хоолойн урсгал засвар энэ тэрийг яриагүй шүү. Байнга хийдэг тэр ажлууд бол явдгаараа л явна. Харин Улаанбаатар хотыг орон сууцжуулах, иргэдээ дулаан тохилог байранд амьдруулах.

 

Цаашлаад орон сууцжуулах замаар агаар, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлд өнөөдрийг хүртэл нэг жилийн хугацаанд дорвитой ажил хийсэнгүй. Мэдээж энэ мэт ажлыг хийхэд ганц салбарын хүч хүрэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ салбарын сайд нь сайн ажиллавал бас үр дүн гаргаж бололгүй л яах вэ. Тийм жишээ зөндөө бий. Гэтэл иргэдийг орон сууцанд орох боломжоор хангаж байсан ганц хөтөлбөр нь бараг л зогсчихлоо. Ипотекийн зээл өгч байгаа үгүй нь мэдэгдэхгүй байна.

 

Монголбанкнаас зээлийн эргэн төлөлтөөс орж ирж байгаа хэдэн төгрөгийг буцааж өгч байгаа л гэдэг. Сардаа 25-30 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт гаргасан гэж мэдээлдэг. Тэр мөнгө нь иргэдэд очиж байгаа ч юм уу, үгүй ч юм уу л байна. Ирэх жилээс янз бүрийн орон сууцны хөтөлбөр хэрэгжих юм гэнэ лээ. Өөр олон төлөвлөсөн ажлынхаа талаар эрхэм сайд хэвлэлд ярьсан байна билээ. Гэхдээ иргэдэд төлөвлөлт биш бодит ажил л хэрэгтэй байна.

 

Уул уурхайн сайд Ц.Дашдорж гэдэг хүн ч байгаа байхгүй нь мэдэгдэхгүй юм үнэндээ. Наадмын өмнөхөн “Алт-2” хөтөлбөр хэрэгжих нь гэж дуулдаад сураг алдарсан. Улсын эдийн засаг сул үед алт эдийн засгийн эргэлтэд орж байвал түүн шиг сайн зүйл үгүй. Түүнчлэн Цагаан хадны боомтын асуудлыг нэрлэж болно. Өнөөдөр асуудал тартагтаа тулчихлаа. Нүүрс зөөж байгаа хэдэн жолооч нар нь хонон өнжин дугаарлаж зогсдог ажилтай болсон.

 

Энэ жил урагш нь гаргахаар төлөвлөсөн нүүрснийхээ хэмжээнд хүрэхээргүй болж магадгүй байна гэсэн мэдээлэл ч бий. Харин Засгийн газраас Цагаан хадны боомтын хяналтыг байхгүй болгох шийдвэр гаргасан, саяхан. Гэтэл олон хүн ажилгүй болно гээд л бөөн эсэргүүцэлтэй тулж байх шиг байна. Энэ мэтээр салбар салбарт л олон асуудал байгаа. Түүнийгээ аятайхан шийдчихэж чадаж байгаа сайд тун цөөн байна даа. 

 

Энэ бүхэн Засгийн газрыг огцруулах шалтгааны томоохон хэсэг болчихоод байгаа юм. Угтаа зарим сайдын ажлаа олигтой хийхгүй байгаа нь Засгийн газар огцруулах шалтгаан болох ёсгүй.  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын бүрдүүлсэн баг биш, улс төрийн, цаашлаад мөнгөний томилгоо учраас тэд дур дураараа л авирлаж байгаа шүү дээ. Харин Ерөнхий сайд өөрөө багаа бүрдүүлж, сайд нараа томилсон байсан бол түүнээс хариуцлага нэхэх ёстой байлаа. Гэвч өнөөдрийн хувьд тийм биш. Хэрвээ намаа цэвэрлэж, хариуцлага шаардаж байгаа  бол хэргийн эзэн, хэнгэргийн дохиуруудаа л “цавчина” биз. Жил ажилласан Засгийн газрыг огцрууллаа гээд МАН гоё харагдана гэдэг нь юу л бол.

 

Эх сурвалж. mminfo.mn

Н.Пунцагболд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ТУН ТААРУУ АЖИЛЛАЖ БАЙГАА САЙД НАР:
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, ХХААХҮ-н сайд П. Сэргэлэн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж
2017-08-27
Ханаж цадахгүй хүүрнүүдииг ......:
ГЭМТЛИИНХЭН ИРГЭД БИДНИИГ МӨЛЖИЖ ДУУСЛАА ГЭМТЛИИН ЭМНЭЛЭГ САЙД 2 далд ороосой ГЭМТЛИИН ЭМЧ НАР ҮХЭЭСЭЙ
2017-08-26
Зочин:
ДАШДОРЖ ГЭЖ ХАРАХ ААР НОИР ХУРГЭСЭН ЯДАРГАА БНАА
2017-08-24
Батаа:
Эмчид үзүүлье гээд дугаар авах гэхээр долоо, 14 хоногийн дараа ир гэдэг. Бидний яриад байгаа хугжсун орнуудад энэнээс илуу олон хоногоор хулээх болдогийг мэдэх уу. Хулээлгэхгу гээд олноор нь узсэнээр я ар алдаа гарахыг эмеэлгийн бус хумуус мэдэхгуй байх л даа. Уунээс болж алдаа гарвал бас эмнэлгийнхэн, сайд буруутай болно. Яаралтай узуулэх нь тургэн дуудаад эсвэл яаралтай тусламжаар уйлчилгээ авах нь зув. Гол нь тэрээ зув зохион байгуулах нь уур асуудал.
2017-08-23
zochin:
ene zasagt huduu aj ahuin said sergelen erchim huchniii said ganhuu hoyroos uur oligtoi said ystoi bhgui shuu draagin zasag garaaad edneese dor amitad tavina ene oron suirch bgaaam bndaaa
2017-08-23
Зочин:
Цогоо өөрөө 2.5 тэрбумыг өгч байж эрүүл мэндийн сайд болсон гэдгийг мэдэх хүмүүс нь хэлдгиймоо
2017-08-23
иргэн:
Цогоо гуай бол 60 тэрбумын схемыг яг хэрэгжуулсэн дэ. Тавьсан дарга нарыг нь хар торийн захиргааны газрын дарга нь ø.энхтувшин гишууний дуу, нийгмийн эруул мэндийн газрын дарга нь дэд сайд д.гантулгын ну-а, технологийн газрын дарга нь цогоо гуайн багшийн хуу, бодлого тøлøвлøлтийн газрын дарга нь хаянхярваа гишууний хуурай дуу, аудитын газрын дарга нь гаалийн баатарын авгай, хуулийн хэлтсийн дарга нь ц.сандуйгийн чихээс
2017-08-23
иргэн:
Эруул мэндийг дэмжих сангийн монгийг хууль бусаар баахан цацсан. Чойжоогийнхоо Хурд компанаас 69, мотцикл авч, эмнэлгуудэд шахсан. Улаан хивсний ёслол ч гэнуу 3 цагийн балай арга хэмжээг 98 сая тогрогоор хийсэн. Ядуу улс гхд арай тансаг уу зугээр уу?
2017-08-23
иргэн:
Эруул мэндийн эруул бус сайд нь øøрøø сайн дураараа огцроосой. 10 давхар эмнэлэгтэй, 3 эмийн сантай, эм ханган нийлуулэх компанитай байж ашиг сонирхлын зøрчилгуй гэж наассн. Øнгøрсøн 1 жил хувиа л бондойлгосон до энэ авгай
2017-08-23
зочин:
нямдаваа сайдаас хойш энэ олон жил сайн нэртэй эрүүл мэндийн сайд нэг ч байсангүй дандаа элвээр хэлүүлэх юм хэний буруу вэ ? хэн хариулах вэ?
2017-08-23
Зочин:
Тэгээд ч Цогцэцэг угаасаа худалч, тас мэлзэгчийн дээд сургуулийг онц төгссөн, төрөөс хулгайлах чиглэлээр насаарээ мэргэшил дээшлүүлж, нарийн мэргэшсэн хулгайч ш дээ. тэр буянт-ухаагийн арга хэмжээний зардал 98 сая төгрөг болсон. Эрүүл мэндийг дэмжих сангаас гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл болсон.
2017-08-23
Зочин:
Цогцэцэг угаасаа худалч, тас мэлзэгчийн дээд сургуулийг онц төгссөн, төрөөс хулгайлах чиглэлээр насаарээ мэргэшил дээшлүүлж, нарийн мэргэшсэн хулгайч ш дээ
2017-08-23
Зочин:
өө цадах чинь угаасаа хажуудаа байгаа хүмүүсийн бөгс улайтал авдаг нөхөр шүү дээ. за яг үнэндээ хажууд байгаа нөхдүүд нь яг өөртэй таарсан амьтад бөгс нь улайх гэдгийг ч мэдэхгүй. Цаадуул та сайхан шү, хөөрхөн шүү, мундаг шүү гээд чихэн дээр нь сарнай ургуулдаг гэж байгаа кк. Яахав тэгэх гэж л гудамнаас галаг шиг юмнууд олж ирсэн гэдэг
2017-08-23
Зочин:
Цогццэцэг лав 2.5 тэрбумыг өгч ёөйд болсныг мэдэх юм
2017-08-23
Зочин:
Тэгээд ч Цогцэцэг угаасаа худалч, тас мэлзэгчийн дээд сургуулийг онц төгссөн, төрөөс хулгайлах чиглэлээр насаарээ мэргэшил дээшлүүлж, нарийн мэргэшсэн хулгайч ш дээ
2017-08-23
Зочин:
тэр буянт-ухаагийн арга хэмжээний зардал 98 сая төгрөг болсон. Эрүүл мэндийг дэмжих сангаас гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл болсон.
2017-08-23
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
2017-08-23
Зочин:
Humuus ih l ydyy buhel buten niigmiig soyn gegeeruulehed hetsuu hemeen P.Damdin guai helsen neg ch unshihgui muuhai zavaan unertei yduu baina
2017-08-23
Зочин:
Мөнхбаяр сантехникч, худлаа карьер хөөхөөс өөр юу чаддагийм.?
2017-08-23
ЗОЧИН:
Ерөнхийлөгч уул уурхайн лицензтэй сайдууд энэ ЗГ-т байна. Тэгэхээр яаж уул уурхай шударга хөгжих юм бэ гэсэн зүйл ярьсан.
2017-08-23
Зочин:
Олигтой ажил хийдэггуй, сайдын сэнтийд заларч худал ярьж, еерийн хариуцсан салбарт гарч буй алдаа дутагдлуудыг олж харахгуй, асуудал шийдэж чадахгуй тэнэг сайданцаруудыг елбийсен Ж,Эрдэнэбат гэх Еренхий сайдын суудалд суусан этгээдтэй нь огцруул! Оронд нь ажил хийж, асуудлыг шийдэж ард олон, улс орны амьдралд хэрэгтэй зуйл хийж чадах хумуусээр засгийг бурдуул! Ган гачиг болоод, одоо болохоор ус бороо завсаргуй орж евел хаяанд ирчихээд байхад алмайж суух засгийг маш хурдан огцруулж шуурхай арга хэмжээ авах болсон!!!!
2017-08-23
Zochin:
Tsogtsetseg bol yum hiij bngaa shuu. Ter muu Ganbatyg zailuulaachee
2017-08-23
Зочин:
Энхболдын утсан хүүхэлдэй Мөнхбаяраас юу гархавдээ Хотын дарга байхдаа энэ хүн юу хийсэн бэ Хэлэх ажил байна уу
2017-08-23
Зочин:
Ter munkhbat gj nyyrsnees tomrood bgaa nuhur bna haa bna
2017-08-23
Цогцэцэгт хууртагсад:
цогцэцэг эмч нарт 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал бүхий цом өгөөд эмч нарын баяраар шоу хиисэн.ядуу эмнэлгийн ажилчдыг хуурч байх хэрэггүй дээ. Мөнгийг нь өгөөгүй цом нь тэр дороо салаад унасан. Буянт-ухаа ордонд хийсэн тэр шоуны мөнгөөр 1 эмнэлэгт тоног төхөөрөмж өгсөн нь дээр байсан даа.цалин багатай салбарынхаа хэдийг хуурах хэрэггүй дээ.шагнал өгсөн бол өгсөн шиг өгөх хэрэгтэй дээ. хуураад хэрэггүй даанч ичмээр дээ. Сонгуулийн үеэр бас л салбарынхаа хэдийг хуурч салхинд гаргаж буй нэрээр шоу хийсэн дээ. их л дорд үзэж байна даа .
2017-08-23
Зочин:
Тэгээд ч Цогцэцэг угаасаа худалч, тас мэлзэгчийн дээд сургуулийг онц төгссөн, төрөөс хулгайлах чиглэлээр насаарээ мэргэшил дээшлүүлж, нарийн мэргэшсэн хулгайч ш дээ
Зочин:
тэр буянт-ухаагийн арга хэмжээний зардал 98 сая төгрөг болсон. Эрүүл мэндийг дэмжих сангаас гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл болсон.
Зочин:
Эд нарыг сайд гэвэл арай сэрүүднээ Өмнөөс нь ичиж нас орлоо....Бүгд хумсаа нуусан кошконууд Миний бөөлжис цутгаж байна
2017-08-23
Зочин:
Ард олны гэхээсээ илүү өөрийн хувийн сэтгэгдлээ хэлжээ. Сангийн сайд сайн ажиллажээ гэж хэн ч хэзээ ч хэлж байсныг мэдэхгүй. Харин ОУВС-ийн зээлийг бүтээлээ үргэлжлүүлээд АХБ тусалж эхэллээ. Үр дүнд нь долларын ханш 100 илүү төгрөг буусан ч монгол ялсаны гайгаар буцаад өссөн. Энэ тухай мэддэг блд бүлтрээч Пунцагболдоо. Батлан хамгаалахын сайдын тухай юу ч дурдсангүй, Оюунхоролын тухай ч юм алга. Бас нэг зүйл нэмэхэд уул уурхайн сайдын мэдэлд төрийн өмчит компаниуд байдаггүйг мэддэггүй юм шиг бна. Мөнхбатын мэдэлд бдаг юм ш дээ. Гашуун сухайтын зам бол Эрдэнэс Монгол компанийн мэдэлд, компанийн захирлыг нь бол ЗГХЭГ томилдог.
2017-08-23
Irgen:
Anhnaasaa buruu humuus tavisan. Magad 60 terbum orson baih
2017-08-23
Зочин:
Цогццэцэг лав 2.5 тэрбумыг өгч ёөйд болсныг мэдэх юм
Зочин:
TOP Miss Oyunhorol haachaa be??? Gol duriin jujigchin alga aa
2017-08-23
BAT-ERDENEg dariu ogtsruulaa:
AJLAA MEDEHGVI TER KOLYA GESEN SHUNALT ETGEEDED TOLGOIGOO MEDUULSEN NUHUR
2017-08-23
зочин:
Цогтцэцэг сайдын уулзалтын бичлэгийг хятад сайтаас харлаа. их л ичлээ дээ. Өөрийгөө болоод юм хумаа бэлдэж бэлтгэл хангаж байж явахгүй дээ.
2017-08-23
Зочин:
өө цадах чинь угаасаа хажуудаа байгаа хүмүүсийн бөгс улайтал авдаг нөхөр шүү дээ. за яг үнэндээ хажууд байгаа нөхдүүд нь яг өөртэй таарсан амьтад бөгс нь улайх гэдгийг ч мэдэхгүй. Цаадуул та сайхан шү, хөөрхөн шүү, мундаг шүү гээд чихэн дээр нь сарнай ургуулдаг гэж байгаа кк. Яахав тэгэх гэж л гудамнаас галаг шиг юмнууд олж ирсэн гэдэг
Зочин:
Өчдөр мэдээн дээр Цогцэцэг ахайтан дахиад японд явна гэж бичсэн байна лээ. тэр Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нь тас цохиод мэдрэл хүнийг ийш тийш явуулахгүй байж болдгүйн байхдаа. Улсын нэр хүндийн асуудал шүү дээ
2017-08-23
Зочин:
Өчдөр мэдээн дээр Цогцэцэг ахайтан дахиад японд явна гэж бичсэн байна лээ. тэр Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нь тас црхиод мэдрэл хүнийг ийш тйиш явуулахгүй байэ болдгүйн байхдаа. Улсын нэр хүндийн асуудал шүү дээ
2017-08-23
Зочин:
Засгийн газрыг огцруулах хэрэгтэй. Үтэр түргэн огцруулах хэрэгтэй. Эрүүл мэндийн сайд гэж бөгс улаймаар төөрсөн эргүү ац байна. Батлан хамгаалахын сайд гэж нэг дархлагдсан бөх юу ч болж байсан яадаг ч үгүй бас нэг мэлзгэр байна. Сангийн сайд нь гэж УАЗ машинуудаа төрд худалдах ажлаа өөрөө шийдээд сууж байдаг, 4 аргын тоо ч бодож мэдэхгүй эргүү гар. Чойжоогийн оруулж ирдэг машинуудыг сумын эмнэлгүүдэд төсвийн мөнгөөр шахаж өгдөг эргүү дагз Хогцэцэг. МАН намын спокесмен мэт ажилладаг гадаад хэргийн сайд. Морины уяач хөдөө аж ахуйн сайд гээл тэнэгүүдийн цуваа явж өгнө дөө
2017-08-23
Зочин:
асгийн газрыг огцруулах хэрэгтэй. Үтэр түргэн огцруулах хэрэгтэй. Эрүүл мэндийн сайд гэж бөгс улаймаар төөрсөн эргүү ац байна. Батлан хамгаалахын сайд гэж нэг дархлагдсан бөх юу ч болж байсан яадаг ч үгүй бас нэг мэлзгэр байна. Сангийн сайд нь гэж УАЗ машинуудаа төрд худалдах ажлаа өөрөө шийдээд сууж байдаг, 4 аргын тоо ч бодож мэдэхгүй эргүү гар. Чойжоогийн оруулж ирдэг машинуудыг сумын эмнэлгүүдэд төсвийн мөнгөөр шахаж өгдөг эргүү дагз Хогцэцэг. МАН намын спокесмен мэт ажилладаг гадаад хэргийн сайд. Морины уяач хөдөө аж ахуйн сайд гээл тэнэгүүдийн цуваа явж өгнө дөө
2017-08-23
иргэн:
М.Энхболдын 1 цонхны бодлогоор томилсон засгийн газар тул ажиллах чадамжаар үнэхээр дутмаг сул засгийн газар болсон, гүйх нохойд гүйхгүй нохой саад хийхийн үлгэр болж байгаа юм биш үү, энэ хүнд ичих булчирхай байдаг болов уу, бүхнийг самарч дууслаадаа
2017-08-23
Зочин:
UB KHOPTYN BAYDAL BUR ZAMBARAAGUY BOLJI BAYNA ,NUGUU 1-R EGNEEGEER YAWDAG AWTOBUS BAYKHGUY , ZAM KHARGUYGAA KHAR , ENE JIL NOGOON BAYGUULAMJI BAYKHGUY ,,, KHARAAL ID
2017-08-23
Зочин:
YUM KHIIJI CHADAKHGUY ZASGIIG TOGTWORTOY BAYLGAAD YAKH WE DEE ULAM L MUUDNA, KHURDAN ZAYLUULAKH KHEREGTEY
2017-08-23
ЭРДЭНЭЧИМЭГТ АМЖИЛТ!:
ТАМХИНЫ ХУУЛЬ ГАРГАСАНД НЬ ЭРДЭНЭЧИМЭГТ ТАЛАРХАЖ ЯВДАГ. ЗАМБАРААГҮЙ ТАМХИДАЛТ МАШ САЙХАН ЭМХ ЦЭГЦТЭЙ БОЛЖ БАЙСАН ЮМСАН. ЮУГАА ЯАЖ ХЭРЭГЛЭХ НЬ ӨӨРИЙНХ НЬ ЭРХ. ХУВИЙН НУУЦЫГ НЬ ЗАДЛАСАН НЬ МАНГАР НОВШИЙН БОЛСОН. МАН-ГАРУУД ЛУЙВАРДАЖ ЯЛСНААС ХОЙШ ХОГИЙН ӨМХИЙ ТАМХИ Ч БҮР ЗАДГАЙРЧ ГҮЙЦЛЭЭ Л ДЭЭ. МАН ДАНДАА ГАЙ Л БОЛЖ БАЙДАГ. . . . . . . . . . . . . . . . АЛУУРЧИН, ХУЛГАЙЧ, ХУДАЛЧ МАН ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭЛЭЭ ГЭЖ ИЧИХГҮЙ ШААГААД БАЙДАГ ТЭГСЭН ӨДӨР БҮР ЮМНЫ ҮНЭ СУГА ӨСӨӨД АВДАГ ХЭД МААНЬ Ч ХҮРЭХЭЭ БАЙХ НЬ. ӨӨРСДӨӨ АВИЛГААР БАЯЖИЖ БАЙГААГАА ЭДИЙН ЗАСАГ ӨСӨЖ БАЙНА ГЭЖ ИТГЭДЭГ БАЙХ АА МУУ НОВШНУУД ЧИНЬ! АЛБАН ТУШААЛЫН ХЭРҮҮЛ ХИЙЖ МАН-ГАРТАХААС ӨӨР ИД ШИДГҮЙ МАН СӨНӨТҮГЭЙ!
2017-08-23