Я.Санжмятав: Би Засгийн газрыг муулж, сайлмааргүй байна

img

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг нэр бүхий 30 гишүүн УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт өргөн мэдүүллээ. УИХ-ын дарга М.Энхболд эрүүл мэндийн шалтгааны улмаас эзгүй байгаа учраас гишүүдийн бичгийг дэд дарга хүлээн авсан юм. Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын гишүүдийн саналд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

-Гишүүд Ерөнхий сайдыг огцруулах санал өргөн барилаа. УИХ хэзээ хэлэлцэж эхлэх бол?

 

-Гишүүд хууль санаачлах эрхтэй. Үүнийг хүрээнд энэ саналыг өргөн барилаа. Би УИХ-ын даргыг орлож байгаа. Эхний ээлжинд  УИХ-ын даргатай холбоо барьж, энэ асуудлыг мэдэгдэх ёстой. УИХ-ын дарга баасан гаригт ирнэ. Даваа гаригаас эхлэн энэ асуудал яригдана.

 

-Танай намын бүлэг энэ асуудалд ямар байр суурь илэрхийлэх бол?

 

-Манай бүлгээс өргөн бариагүй. Энэ асуудлаар хуралдаагүй. МАН-ын 65-ын 30 нь гарын үсэг зурсан энэ асуудлыг УИХ ярина. Үүнтэй холбогдуулан ээлжит бус чуулган зарлан хуралдана. Энэ хүрээнд манай бүлэг хуралдаж, саналаа ярилцана.

 

-Та энэ Засгийн газрын үйл ажиллагаанд ямар дүн тавьж байгаа вэ?

 

-Ахмад хүний хувьд ч, жудагийн хувьд ч өнөөдөр хэн нэгэн хүнийг дүгнэх нь илүүц асуудал. Ерөнхийлөгчийн сонгууль энэ Засгийн газарт тодорхой хэмжээний дүн тавьсан. Цаг үе хүнд байгаа энэ үед ажил хийе, бүтээе гэсэн энэ Засгийн газрыг муулж, сайлж хэлмээргүй байна. Гэхдээ парламентад 65 суудалтай намын 30 гишүүн нь гарын үсэг зурсан нь энэ асуудлыг зайлшгүй ярих ёстойг харуулж байна.

 

-Нам дотроосоо Засгийн газраа огцруулдаг боллоо. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

 

-Өмнө нь манай нам Засгийн газраа унагаж, хүндхэн цаг үеийг туулсан. МАН-ын гишүүд ч энэ Засгийн газраа өөрсдөө дүгнээд, асуудлыг тавьсан байх.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

muu booronhii novsh:
Kkkk za eruusuu iim sul archaagui turiin tusheedeee hytadad zarchiii .tded nar alaad hergelne uu amidaar ni hergelne uu bidend hamaagui odoo ene hulgaich nariig bugdii ni zailuulay
2017-08-24
Зочин:
Бөөрөнхий биш. Ан дотор одоо байгаа нөхдүүд дотроос нэлээд нуруутай, хүн чанартай нь. Тэр ийм үг л хэлэх ёстой байсан. Түүний албан тушаал нь ийм боломжийг олгож бна. Одоохондоо ан дотор арай гялгар нь лу.болд энэ 2 л бн.
2017-08-23
Нямдорж хаа явна:
Нямдорж яагаад.гарын.үсэг.зураагүй.бэ.
2017-08-23
Бөөрөнхийжав:
Бөөрөнхийжав бөөрөнхийлөв
2017-08-23
зочин:
... өмнө нь манай нам Засгийн газраа унагаж хүндхэн цаг үеийг туулсан гэж хэлснийг ойлгосон уу
2017-08-23
Зочин:
yag unen, shunaltai avgai
2017-08-23
Zochin:
Ene Sarangerel gej yasan uviagui shunaltai huuhen be.Nuhurii ni erunhii auditer huuhdii ni turiin umchiin horoonii hudaldaj avahiin he gesiin darga bolgood baihad l shunaad baih ym
2017-08-23
Зочин:
yag unen, shunaltai avgai
Иргэн:
Яахавдээ?! Энэ явдал бол эрх мэдэл албан тушаал гэдэг ямар хучтэй, бидний сонгосон хумуус дээрхийн толоол сонгогддог юм байна гэж ойлгож харж байна.
2017-08-23
Зочин:
ард түмнийхээ амьдарч байгаа орчныг өөрсдийнхөө өрөөтэй харьцуулаад харчих
2017-08-23
ИРГЭН:
ҮҮНЭЭС ӨӨР БӨӨРӨНХИЙ ХҮН ГЭЖ БАЙХГҮЙ. МУУГААРАА БАЙВАЛ ДАРААГИЙН СОНГУУЛЬД АН-д ХЭРЭГТЭЙ ГЭДГИЙГ МЭДЭЭД БОЛВОЛ ОГЦРУУЛАХГҮЙ Л БАЙХ БОДОЛТОЙ. ЖИНХЭНЭ ӨРСӨЛДӨГЧИЙН ДҮР МӨНӨӨС МӨН. ЭХ ОРОН Ч ЭРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ гэсэн СЭТГЭЛГҮЙ Л ХШН БАЙНА ДАА
2017-08-23
Зочин:
Sanj tulhtai ug helj...
2017-08-23
зочин:
Санжмятавын ингэж хэлээд зогсож буруу бишээ, Танай Нам дотроо Алалцана уу талалцана уу манай намд болон надад огт падлийгүй гэсэнтэй агаар нэг үг хэлсэн л байна ш дээ, Үгэн дотор үг гэж үүнийг л хэлж байгаа юм даа,
2017-08-23