Чихний өвдөлтийг намдаах хялбархан аргууд
Чихний өвдөлтийг намдаах хялбар аргуудаас “www.wikihow.com” сайт нийтэлжээ.
Алхам №1

Таны чих гэнэт хатгаж өвдсөн бол та халуун жин тавиарай. 5-10 минут халуун жин тавь.
Алхам №2

Оливын тосыг нэг минутын зайтай гурван удаа чих рүү гээ дусаа. Дараа нь хөвөнгөөр чихээр бөглө. Унтахаасаа өмнө энэхүү аргыг хэрэглээрэй.
Алхам №3

2-3 ширхэг сармисны хумсыг 50 грамм усанд хийгээд сайтар буцалга. Дараа нь халуун уураар нь чихээ утаад хөвөн хий. 2-3 цагийн дараа хөвөнгөө авч болно.
Алхам №4

Сонгиныг голоор нь хуваагаад чихэндээ жин тавь. Үргэлжлэх хугацаа 10 минут. Дараа нь чихээ бүлээн усаар угаа.
Алхам №5

Хамгийн найдвартай арга бол мэргэжлийн эмчид үзүүлэх юм.
Алхам №6

Халуун будааг даавуунд хийгээд чихэн дээрээ хөртөл нь жин тавих.
Алхам №7

Хэрвээ таны чихнээс шингэн зүйл болон цус гарвал заавал түргэн тусламж дуудаарай.
Алхам №8

Шүд өвдөх үед чих өвддөг гэдгийг сана.
Алхам №9

Чих өвдсөн үед чихээ ухах, оролдох хориотой.
Алхам №10

Чихэндээ хүрэх үедээ та заавал гараа угаах хэрэгтэй.
Алхам №11

Байхуу цайны хандыг чихэн дээрээ тавьж болно.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ