Хонгилын систем л хэрэгтэй байна

img

 

Хүн төрөлхтөн олон зууны өмнөөс хот байгуулж, хөгжүүлсээр ирсэн билээ. Орчин үед дэлхийн томоохон хотууд хөгжлийн дээд цэг рүүгээ тэмүүлж, төлөвлөлт, цэцэглэлтээрээ уралдаж байна. Тэр дундаа газар доорх хотынхоо хөгжлийг гайхуулдаг болсон. Ерөөс хот хөгжинө гэдгийг газар доорх байгууламжаар нь хэмждэг ч гэдэг. Хонгилын систем, метро гэх мэт.

 

Гэтэл манай улс тэр хөгжлөөс аль хэдийнэ хаягдсан, хоцрогдсон байна. Улаанбаатар хотод хонгилын систем гэж байхгүй. Ерөөс эхнээсээ 500 мянган хүнтэй байхаар төлөвлөсөн хот учраас тэр юм гэнэ билээ. Гэвч өнөөх төлөвлөлтөө эрх мэдэлтэй, удирдах албан тушаалтай хүмүүс яг таг барьж чадаагүй.

 

Хэн дуртай нь Улаанбаатар хот руу тэмүүлсээр, өдгөө сая хол давсан хүнтэй болчихоод байна. Үүнээсээ болоод төлөвлөлт алдагдсан. Сүүлийн жилүүдэд ойр ойрхон шугам хоолойн засвар хийдэг ажилтай болсон. Угаасаа засахгүй гээд ч яах билээ. Олон жил болж, зэвэрч муудсан хоолойнуудыг засах л ёстой.

 

Гэхдээ засвар хийх болохоороо л явган хүний зам, засмалаа эвддэг, сүйтгэдэг. Бүр ухсан шороогоо тарьсан модон дээрээ асгаад, хүнийрхүү хандаад байгаа. Төрийн байгууллагуудад уялдаа холбоо гэхээр юм байхгүй. Ядаж л замаа засахаас өмнө шугам, хоолойгоо янзалдаг байвал ч яадаг юм. Албаныхан болохоор зам засварыг төлөвлөгөөний дагуу хийдэг. Шугам хоолой бол хэзээ ч хагарч, гэмтэж магадгүй.

 

Тиймээс замаа хуулахаас өөр яах билээ гэх маягийн тайлбар өгнө. Дараа нь зам засах хөрөнгийг яаж шийдэх талаар асуухаар “Зам ашигласны төлбөрөөс гаргаж болно шүү” дээ гэж байх шиг. Ингэж л татвар төлөгчдийн мөнгийг жил бүр үргүй зарцуулж, цацаж байна. Үргүй зарцуулах гээд хэлчихээр бас хэцүү л дээ. Тэртээ тэргүй засах л ёстой. Засах ёстой учраас зам эвдэхээс өөр сонголт байхгүй юм чинь.

 

Тиймээс одоо яаж ийж байгаад хонгилын системд л шилжих хэрэгтэй байна. Хөрөнгө мөнгийг гаднаас зээлнэ үү. Тусламж, дэмжлэг авна уу, хамаа алга. Ирээдүйд үрэх тэр их мөнгийг хэмнэх хэрэгтэй байна. Уг нь аль хэдийнэ л хонгилын системд шилжиж болох байсан. Манайд бас хонгилын систем байхгүй биш, байгаа.

 

Гэхдээ тэр нь хэдхэн метр. Хоёр, гурван жилийн өмнө 200-хан метр гэж байсан. Одоо нэмэгдэж байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Яахав, хонгилын систем маягтай болгоод л байгаа.  Ер нь хэдэн метр байх нь энд хамаагүй. Хонгилын систем хийж болно гэдгийг л харуулж байгаа биз дээ, энэ.

 

Гэтэл яагаад үе үеийн удирдлагууд, хотын дарга нар хонгилын системийг төдийлөн ойшоосонгүй вэ. Эсвэл шугам засах гээд эвдсэн замыг буцааж эвлүүлэхээр авч байгаа хөрөнгө мөнгөнд нь болоод байна уу. Тийм биш бол одоо Улаанбаатар хотыг хонгилын системтэй болгохын төлөө ажиллах цаг болсон юм биш үү. Манай эрх мэдэлтнүүд, гишүүд, Засгийн газрынхан хөрөнгө мөнгө босгож чадахгүй биш чадаад байгаа.

 

Түүгээрээ тодорхой хэмжээнд бүтээн байгуулалт ч хийсэн. Тэгвэл хонгилын системын бүтээн байгуулалтыг яаж ийж байгаад хийе л дээ, энэ чинь. Төрийн байгууллагуудын уялдаа холбоо ярьж, хэрүүл хийж, чи зам хууллаа, буцаагаад хэн засах вэ гэж байхын оронд зүтгээд л хонгилын системтэй болчихвол амар биз дээ. Хэрвээ хонгилын системтэй болохгүй бол шугам, хоолойн засвар цаашид ч үргэлжилсээр л байх болно. Угаасаа л хийх ёстой ажил. Тэр тоолондоо зам эвдэнэ, хуулна. Өөр яах юм бэ, ямар ч арга байхгүй шүү дээ.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zzz:
Энхболд жунай нарын хийсэн бий болгосон хот.Шоронд байх ёстой сда нар
2017-08-24
технолог:
Бүх юм улс төр, нам туйлширал өөр хоорондоо мөчөөрхсөн жижиг лидерүүд. Украйн хэдэн жилийн өмнө ийм байсан гэдэг. Манайхтай харьцуулхад үйлдвэржсэн далайд гарцтай гадаад нэр хүнд сайтай орон одоо газар нутгаа бусдад алдаж дотоодын самуунаас дампуурхад хүрээд байгааг бүгд харж байгаа. Технолог, эрдэм, боловсрол хог дээр хаягдсан нийгэм байгуулчихаад дэлхийн хөгжил ярих гээд байх нь харанхуйн жишээ. Цэвдэгтэй орчинд газар доорхи байгууламж барих нь өндөр зардал гардаг бас ашиглалтын зардал тогтмол арчилгаанд ихээхэн хөрөнгө зарцуулдаг гэж орос эрдэмтнээс сонсож байсан. Бөхчүүд шиг хүн авч шидлээд байр машинаар булуулдаг газраас эрдэмтэд дайждаг юм байна.
2017-08-24
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
2017-08-24
Зочин:
Манайд хонгилын систем тохирохгүй шүү дээ. УБ хотод 3 метр ухаад л ус. Энхтайвны гүүрийн зүүн урд талын барилга усанд автаад барьж чадахгүй байхад юуны хонгилын систем. Өвөл болохоор траншейныхан ороод зүсэн бүрийн юм болно доо. Дулаан уур амьсгалтай бол яая гэх вэ, гүний усыг аргалж болно.
2017-08-24
Duraaraa:
Dur duraaraa hutsahaa boliyo, mongolchuud as. Neg l ih meddeg humuus. Yadaad barimjas ch boltugai gants hoyor too heldeg bolchihood huts.
2017-08-24