Хамгийн эрэлттэй мэргэжлийг хаана эзэмших вэ?

Олон нийттэй харилцах ажилтан, PR менежерийг ШУТИС-д бэлтгэж байна
Өнөөдрийн хамгийн эрэлттэй мэргэжлүүдийн нэг Олон нийттэй харилцах ажилтныг ШУТИС-д дахин бэлтгэдэг болжээ. Аливаа байгууллагын нүүр царай болж, мэдээллийг түгээх, сурталчлах чухал ажлыг хариуцдаг энэ мэргэжлээр тус сургууль анх 2009 онд элсэлт авч, 150 гаруй мэргэжилтэн бэлтгэсэн ажээ. Түр завсарлаад энэ жилээс дахин үүдээ нээсэн байна.
Төрийн болон ТББ, бизнес, үйлдвэрлэл эрхэлдэг хэнд ч үйл ажиллагааныхаа цөм болсон олон нийттэй харилцах ажилтнаа чадварлаг мэргэжилтнээр бүрдүүлэх эрэлт маш өндөр байдаг. Энэхүү эрэлтийг хангахын тулд тэдний шаардлагад нийцсэн боловсон хүчнийг мэргэжлийн өндөр туршлагатай багш нар бэлтгэх ажлыг ийнхүү ШУТИС эхлүүллээ. Та бүхэн энэ мэргэжлээр суралцах хүсэлтэй бол http://www.elselt.edu.mn/ сайтаар орж бүртгүүлэх боломжтой юм.
Эх сурвалж: Төр.мн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ