Үнэгүйдүүлсэн “Таван толгой”-гоороо өр тэглэх З.Энхболдын үлгэр

img

 

Тавантолгойг санаанд оромгүйашигтай ажиллуулаад, олсон мөнгөөрөө гурван сая иргэнийхээ өрийг тэглэнэ гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ярих болов. Бүр гуравхан жилийн дотор монголчуудын 2.9 их наяд төгрөгийн зээлийг төлж, иргэдээ өрийн дарамтгүй амьдруулах тухай түүний яриа хүмүүсийн чихэн дээр сарнай болон дэлгэрэв. Харин учир мэдэх хүмүүс “ийм тооцоо хийх нь ч утгагүй” гээд чихэндээ ч ойртуулахыг хүссэнгүй. Бас Тавантолгойд хөрөнгө оруулалт хэрэггүй, экскаватор, самосвал хоёр байхад ашигтай ажиллана гэдэг “алдарт” үгээ ч хэлж байна. Ерөөс факт, баримт, эдийн засгийн тооцоонд суурилсан бодит шийдлийн үнэр ч байхгүй, зөвхөн бусдыг буруутгаж, занаж зүхэж, популист амлалт өгсөн утга бүхий сүржин ярилцлага өгч, ард иргэдийг “уриалжээ”. Улс төрийн талаас бол эрх баригчдыг муухай харагдуулах гэсэн бохир тактик.

 

Тэгвэл З.Энхболд эрх мэдэлтэй, өндөр сэнтийд заларч байхдаа юу хийв? Түүнд УИХ-ын даргын өндөр суудал байсан. Мөн Ардчилсан намд ч засаг барьсан давуу эрх байв. Эрх мэдэлтэй байхдаа гацаасан ажлаа энгийн иргэн шахуу болсон энэ үедээ эргээд сэргээнэ гэнэ. Спикер асан З.Энхболд Тавантолгойг ашигтай ажиллуулах нь бүү хэл тонн нүүрсийг 20-хонам.доллараар гаргадаг луйврын сүлжээ үүсгэж байсныг мэдэх хүмүүс санаж буй. Тавантолгойг жинхэнэ утгаар үнэгүйдүүлснээ мартаж, одоо гэнэт ард түмэндээ хайр зарлаж, Тавантолгойн хишиг хүртээдэг баатар болж жүжиглэх болсны учир юу вэ?Өөрсдөө эрх барьж байхдаа Тавантолгойг ашигтай ажиллуулаад, өнөөдөр ч хий хоосон үг хэвээр байгаа 1072 хувьцааг “амь” оруулж, иргэдэд ашиг хүртээх нь яасан юм бэ?!

 

Тавантолгойг улстөрчдийн ашиг хонжоо хардаг “түрийвч” болгож, өнөөдрийн дампуу байдал руу түлхсэн гол “алуурчид” нь хэн бэ? Хариулт нь тун хялбар бас бүгд мэднэ. Тиймээс АН-ынхан гэж цоллохоосоо илүү тэдний хийсэн үйлдлийг, Тавантолгойг хэрхэн үнэгүйдүүлж, хорлосон баримтыг эргэн саная.

 

Тогтмол 70 ам.доллароор тохирсон гэрээг 23 доллар болгож, Тавантолгойг шахааны үүр уурхай болгосон Н.Алтанхуяг:

 

       2011 онд Чалкотой байгуулсан гэрээгээр тонн нүүрсийг зах зээлийн ханшаас үл хамааран тогтмол 70 ам.доллараар нийлүүлэх нөхцөлтэй байсныг Н.Алтанхуягийн Засгийн газар “пүү паа” хэмээн шүүмжилсэн. Тэгээд зогсохгүй  70 байсан үнэлгээг бүр 23 ам.доллар болгож, “сайжруулсан”. Энэ хэрээр Чалкод төлөх өр сунжирч, гарах гарцгүй сүлжээ болж хувирсан.


      Мөн хүргэн Г.Дэнзэнгээ Эрдэнэс Тавантолгойн ТУЗ-ийн даргаар тавьж, Тавантолгойн тендерүүдийг будилаантуулж, их хэмжээний мөнгө шамшигдуулсан хэргээр хэд хэдэн хүн “аавын хаалга” татсан. Одоо ч энэ хэргүүд дуусаагүй. АН-ын Б.Энэбиш Гүйцэтгэх захирал байхаас эхлээд Тавантолгойд хэрэггүй тоног төхөөрөмж, машин механизм шахдаг асар том сүлжээ үүссэн. Харин хэргийн эзэн Б.Энэбиш өөрөө гадагш зугтсан.

 

Tавантолгойг Хятад ченжүүдийн үүр болгосон З.Энхболд:

 

2014 онд Тавантолгойд хөрөнгө оруулалт татах олон улсын тендер зарлагдаж, Энержи Ресурс, Шэньхуа, Сумитомо компаниудын консорциум шалгарсан. Тэд нийт 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, Чалкогийн өрийг тэглэх, төмөр замын хөрөнгө оруулалтыг бүрэн шийдэж барих, урьдчилгаа төлбөрт 400 сая ам.доллар өгөх нөхцөлтэй гэрээ байгуулах гэж байв. Харин энэ гэрээг З.Энхболд УИХ-ын даргын сэнтийгээс “Гэрээг байгуулсан сайд нарыг огцруулна” гэж сүрдүүлэн зогсоож байсан. “Тавантолгойд хөрөнгө оруулалт хэрэггүй, одоогийн нөхцөлөөрөө сайн ажиллаж байгаа” гэж хэлээд хөрөнгө оруулалтын гэрээг гацаасан. Гэтэл үүний араас хэдхэн сарын дараа буюу 2015 оны эхээр TTJVCO  гэх ятадХятХятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийг зүүн Цанхид ямар ч тендер, нөхцөлгүй чив чимээгүйхэн оруулчихсан. Тонн нүүрсээ 23 ам.доллараар зарах мөртлөө гэрээт гүйцэтгэгч TTJVCO-д тонн тутамд 56 ам.доллараар бодож хөлс олгох “алдарт” гэрээ энэ байв.

 

Ингэснээр Чалкогийн өрийн хажуугаар TTJVCO-гийн гэх шинэ өр хуримтлагдаж эхэлсэн байдаг. 23 ам.доллараар зарах нүүрсийг ам.56 доллараар олборлуулна гэдэг эрүүл саруул ухаантай хүн яаж ч бодоод ойлгохгүй нөхцөл. Энэ гэрээг өдөр шөнөгүй шавдуулан байж зуруулсан нь З.Энхболд, зуруулсан үеийн Ерөнхий сайд нь Ч.Сайханбилэг, тулган шахалтанд орж зурсан, зөвшөөрөл олгосон нь Эрдэнэс Тавантолгойн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн. Тэд бүгд АН гэсэн “овогтой” хүмүүс.

 

З.Энхболд TTJVCO-г таван толгойд оруулсан нь цэвэр хувийн ашиг сонирхол байсан талаар тухайд үед хэвлэлээр шуугиж байсан.З.Энхболдтой холбоотой гэж хардагддаг“Хишиг арвин индустриал” компанийг TTJVCO компанитай хамтран гэрээт гүйцэтгэгч болгож, улмаар 56 ам.доллараар тооцож авсан үнэгүй нүүрсийг Хятадыннүүрсний ченжүүд өдөр шөнөгүй зөөх болжээ. Эрдэнэс Тавантолгойнөнөөдрийн шүдний өвчин болсон энэ гамшигт байдал ингэж л эхэлсэн. Өнөөдөр Тавантолгой хятад зуучлагчдын ашиг олох уурхай болчихоод байгаа нь чухамхүү эндээс үүдэлтэй.

 

Төмөр зам гацаасан Х.Баттулга:

 

Тавантолгойн орд Хятадтай хамгийн ойр стратегийн байрлалтай, Австрали, Индонезоос ч өртөг зардал багатай үнээр нүүрсээ гарах бүрэн боломжтой. Гэвч олон улсад өрсөлдөх чадваргүй байгаа нь тээврийн дэд бүтэцгүй байдлаас 100 хувь хамааралтай. Үүнийг мэдсээр байж 2008 оноос хойш Тавантолгойн төмөр замыг бараг 10 жил гацаасан нь бас л АН-ын Х.Баттулга. Монгол Улс нүүрсээ үнэд хүргэж чадахгүй, өнөөдөр тээврийн машинууд нь 160 км-т очертой зогсоо нь хэний гавьяа вэ? Өдөрт 1 000-аараа гардаг байсан тээврийн машинуудын 100 хүрэхгүй нь өнөөдөр хил давж байна. Ийм болгочихоод даапаалж байгаа мэт “Монгол нүүрсийг Иран, Энэтхэгт зарна, Орос руу гаргана” гэж яриад сууж байгаа. Хятад руу гаргадаг шигээ хүрздээд зөөх үү?!

 

Экспортын гол гарцаа түгжүүлсэн Х.Баттулга, З.Энхболд нарын хослол:

 

Түүхэнд байгаагүй “хар” гэж нэрлэгдсэн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хэрүүл, пи-ар хөрш орнуудын харилцаанд сэв суулгах хэмжээнд хүртэл даамжирсаныг хятадууд бидэнд сануулсан. Бүр Хятадын Элчин сайдын яамнаас албан бичиг илгээж байсныг тухайн үедээ яриад л өнгөрсөн. Харин үр дагавар нь одоо бас цаашид ч гарах бололтой. Учир нь Хятадын талаар таагүй үг унагадаг Х.Баттулга Монгол Улсын төрийн тэргүүн болсон.

 

Монголын нүүрсний гол гарц болох Ганц модны боомт үнэн, худал нь мэдэгдэхгүй шалтгаанаар Өмнийн говьд 160 км-ын түгжрэл үүсгэсэн. Монгол жолооч нар хууль бус зүйлс хилээр гаргасан хэмээн машин бүрийг 30-40 минут шалгаж, өдөрт 100 машиныг арай гэж хилээр нэвтрүүлж байгаа. Үнэн хэрэгтээ хэн гэдэг жолооч, юуг хилээр нэвтрүүлсэнийг хэлдэггүй, цаг хугацаа нөхцөөж, монголчуудыг хорлож буй мэт хил дээр гацаасаар байна. Магадгүй энэ хятадуудын дургүйцлээ илэрхийлж буй нэг хэлбэр биз.

 

Бас Эрээний хилээ хаах ч үг чих дэлсэнэ лээ. Хилээрээ боомилоод зогсохгүй хэрэгжих нь тодорхой байсан төсөл хөтөлбөрүүд ч зогсолтод орсон мэдээ байна. Тухайлбал, гэр хорооллын барилгажилтанд зориулж Хятадын Засгийн газраас 700 сая юанийн буцалтгүй тусламж, дэд бүтцийн шийдлүүдэд 2 тэрбум юанийн буцалтгүй тусламж олгохоор байсан нь тодорхойгүй шалтгаанаар гацаанд орсон сурагтай. Бүр МАК зэрэг хувийн томоохон компаниудынурд хөрштэй хийсэн яриа хэлэлцээрүүд ч бүтэхгүй болоод эхэлсэн гэх.

 

Товчхондоо, энэ хоёр хүний балгаар Хятадтай эдийн засгийн харилцаа эрс муудаж, хүссэн хүсээгүй Хятадын хил хаагдахад ойрхон болчихлоо. Одоо тэгэхээр бодит шийдэл нь юу юм бэ?

 

Иран, Энэтхэг рүү нүүрс гаргаж төсвийн орлогоо бүрдүүлэх үү? Орос руу экспортолж, их доллар олоод, валютын ханшийг тогтоох уу?

 

Манай улсын эдийн засагт гялайж гялтайх ганц мэдээ нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан. Хамрагдах нэг хэрэг. Харин олон улсын санхүүжүүлэгч байгууллага, хандивлагч орнуудын өгсөн хөрөнгийг зөв зарцуулж, эдийн засгаа эмчлэх нь өөр асуудал. Ингэж чадаж байна уу гэдэгт бас л өөр хариулт гарна. Он гармагц нэгдүгээр сард Чингис бондын эхний ээлжийн төлөлт 500 сая ам.доллар, хүүний 160 сая ам.долларын эргэн төлөлт зэргээр данс хоослох цөөнгүй өр төлбөр бий. Ийм цаг үед өөрсдийн гараар дампууруулж, үнэгүйдүүлсэн Тавантолгойгоор шоудаж, даапаалж, эдийн засгаа хорлож байгааг ойлгоход хэцүү. Магадгүй мөн л хувийн эрх ашиг хөндөгдөх биз.

 

Өнөөгийн Засгийн газар Тавантолгойг овойж оцойтол амжилтанд хүргээгүй. Гэхдээ ядаж л 23 ам.доллароор үнэлэгдэж байсан нүүрсийг уурхайн амнаас 70 орчим ам.доллараар зарж байгаа. Нөхцөл байдлыг арай дээрдүүлсэн гэсэн үг. Нүүрсний экспорт богино хугацаанд хэд дахин өсч, хасахтай байсан эдийн засаг хагас жилд 5.3 хувиар өсөхөд  энэ бүхэнгол үүрэг гүйцэтгэсэн. Хадуурч байсан долларын ханш тогтворжиход ч нүүрсний экспорт хамгийн гол нөлөөг үзүүлсэн. Ерөөс сүүлийн үед эдийн засагт ассан багахан гэрэл гэгээ нүүрсний үнийн өсөлт, экспортоос шууд хамааралтай байлаа.

 

Гэтэл жаахан өндийсөн дээр нь дэвслээд авья гэж байгаа мэт улс орныхоо эсрэг дахиад л хорлон сүйтгэх ажиллагаа яриад эхэллээ. Улстөрчдийн гараар орж, өрөндөө баригдсан Таван толгойгоор монголчуудын өрийг тэглэх яриа үнэндээ үлгэр гэдгийг эдийн засаг гадарладаг, мэддэг хүмүүс түвэггүйхэн хэлнэ. Үлгэр ярьж, улсаа хорлох биш үнэн бодит тооцоо судалгаа, алсыг харсан дорвитой алхмууд авч хэрэгжүүлэхгүй бол эдийн засагт ассан улаан гэрэл бүдгэрсэн болохоос арилаагүй гэдгийг сануулья.

 

М.Баатар

Эх сурвалж: Монголын өглөө сонин.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
зөв мэдээлэл хэрэгтэй хамаагүй хадуурч болохгүй шүү нөхөр сэтгүүлчээ
2017-08-27
Ochir:
Энд нэрээ солиод муулаад байгаа хэдхэн хүн байнаа. З. Энхболд 5 толгойг буруу замаар орох байсныг моносын эрдэнэчимгээр ахлуулсан УИХ шалгалт оруулж байж бооиулсан.парламент.мн ороод үзээч муулаад байгаа сэгүүлчээ
2017-08-25
Зочин:
Гүтгэгч сэтгүүлч хөлсний бичээч Харин члуйварчид авах гэж байхад Энх болд л алх цохиж зогсоосон шүү
2017-08-25
Mongol xvn:
Ene pidaag shorond xiij dvvjlex xeregtri ylc orniig camarcan xar xylgsich
2017-08-24
somi:
Darga erh medeltei bhdaa ilchilj zogsooh ni yasan be...uuruu no toi l bhgui u daa..genet l shudarga bolchihiin
2017-08-24
Kkkk:
Zov shuu zovkhon kheden luivarchid bayajdag uchir yuund bna
2017-08-24
Зочин:
З Энхболдын хэлдэг үнэн ш дээ нүүрсэнд гадна дотнын хөрөнгө оруулагч хэрэггүй монголчууд өөрсдөө л экспортлоно чадна харин энийг бичсэн хүн нөгөө л ард түмэн хулхиддаг нэгэн нөгөө л Чалкогийнхоо өрийг яаж хийсэнээ мэддэг бас Энхболдын хаана эрх тушаалд байсанын сануулж АН -ын ЗГ-ын хийсэн үнэ гэх хэдэн жил өсгөхгүй гэж Чалкод тохирсоноо л мартав уу бас төмөр зам хайв уу даанч ард түмэн тэнэг биш болсоныг мэдэхгүй хуурна гэж дахиж бодсон бололтой
2017-08-24
Яандаа монгол минь:
Монгол хүн үнэхээр тэнэг юмдо дандаа бурууг дэмжинэ дандаа мунхагийг дээдлэнэ 3 саяуулаа 3 настай хүүхэд шиг аргагүй ч биздэ тэнэг дээрээ атаач залгахаар хаха боловсрол муу болхоор боловсролтойг үзэн ядна маангаыг дэмжинэ Жишээ Ерөнхийлөгчийн сонгууль болон эрлийз хурлийзийн асуудал эвийдээ Одоогийн байдал хамгийн харанхуй Хүрэлсүхийг дэмжинэ төрийн сүлдэндээ залсан адууг гаргахгүй эвий мөн маанагаа даанч бүр олон маанагуудад таалагдана. Сайд суудал горьдож ичих нүүргүй намаа нульмагсдыг шудрага байх гэж горьдоно. Яанадаа яанадаа монголын ард өөрсдөө хөгжижи ухаан санаагаа сэргээхгүй бол сөнөх зам л үлдлээ
2017-08-24
зочин:
Үнэнийг бичсэн байна
2017-08-24
Зочин:
Нэрэндээ таарсан эргүү дагз
2017-08-24
Зочин:
Хэ хэ харин ч нэг үнэнийг нь олоод биччихсэн байна
2017-08-24
Зочин:
Сөрөг 2-нам нэгнийхээ алдааг засч амжилтруу хөтлөх хэрэгтэй юм. Тэмцэлдэж улс орноо сөгдүүлж, ард түмнийг хорлох учиргүй.
2017-08-24
Зочин:
Jenko zi 2iig buudaad alah heregtei shuu dee tsaatsiin huuli bgui yam chini
2017-08-24
Зочин:
Таван ТОлгой одоо ашиггүй ажилж байга ядаж төмөр замтай байсан бол арай л дээр байх байсан дээр нь хэтэрхий их өртэй одо тэгээд замтай болоод өрөө дараад жоохон ашиг хүртий гэх үед манай нүүрс дуусах нь тодорхой боллоо
2017-08-24
Зочин:
Tавантолгойг Хятад ченжүүдийн үүр болгосон З.Энхболд эх оронг маань идэж ууж бас орд газрыг маан шавхаж байна
2017-08-24
лантуу:
бөөлжис долоогч сэтгүүлч баатар гэж
2017-08-24
Зочин:
Нэрэндээ таарсан эргүү дагз
zochin:
HUULIAR UNENIIG N TOGTOOVOL SHIITGEJ BOLOH BAIH AA.60 TERBUM BOL BUR HUULIGUI TORGUI ,BUGD HUDALDAGDCHIHSANSHDEE. TENEG BAATAR SETGEHGUIDEE.HEDEN MONGO AVILGALD AVCHIHVAL YUG CH YU GEJ BICHNE.
2017-08-24