Байгаль хамгаалагчдын хувцас, таних тэмдгийг шинэчиллээ

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас НБОГ-т гал унтраах тоног төхөөрөмж буюу мэргэжлийн дрон, байршил тодорхойлон мэдээлэл дамжуулах хяналтын систем, төхөөрөмжүүд, моторт хөрөө, үүргийн гал унтраагуур, түймэрт тэсвэртэй ажлын хувцас зэргийг гардуулан өглөө.
Эдгээр төхөөрөмжүүд нь Байгаль хамгаалагчдын ажлын бүтээмжийг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхэд зориулагдсан юм. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын баталсан журмын дагуу байгаль хамгаалагчдын хувцас, таних тэмдэгийг шинэчлэсний дагуу Нийслэлийн Байгаль хамгаалагчдын шинэ дүрэмт хувцасыг олон нийтэд танилцуулсан юм.
Түүнчлэн Нийслэлийн 9 дүүргийн 470 мянган га нутаг дэвсгэрийн байгалийн нөөц баялагийг хамгаалах, бйагаль орчны эсрэг гэмт хэрэг зөрчил, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, ногоон бүсийн цаг уур, орчны өөрчлөлт, төлөв байдалд тандалт судалгаа хийх, ногоон бүс дэх иргэд аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих үүргийг Нийслэлийн Байгаль орчны газрын 33 байгаль хамгаалагчид хэрэгжүүлдэг байна.
М.Өлзийцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ