“Халаасны өрөө”-гөөр хөлжөгcдөд хяналт тавиач

img

“Халаас”-ны өрөө гэх энэхүү нэршил жил бүрийн намар хот суурин газар бараадан их, дээд сургуульд дээд боловсрол эзэмших гэсэн оюутан залуусын эрэлт, хэрэгцээнээс үүдэлтэй гэж хэлж болно. Хөдөө орон нутгаас ирсэн зарим оюутнууд хотод ах дүү, хамаатан садангүй аль эсвэл сургуулийнхаа дотуур байранд орж чадаагүйн улмаас гадаа хонох нь шахуу явсан цаг саяхан.

 

 

Тиймээс ч сүйхээтэй нэг нь хоёр давхар хүн хоноход тохиромжтой олон жижиг өрөөтэй байшин бариад түүнийгээ оюутан залууст хөлслөх болов. Зарим нэг нь хажуу өрөөгөө мөн л оюутан залууст хөлслүүлдэг жишиг аль хэдийнэ тогтсон.

 

Харин энэ жишиг сүүлийн үед буруу тийш эргэж байна. Зарим нь хэт мөнгөнд улайрч хүн амьдрахад хэцүүхэн өрөөг сарын 100-350 мянган төгрөгөөр хөлслүүлдгийг хүн бүр мэдэх биз. Чийгтэй, будаг нь халзарсан, хүйтэн, ариун цэврийн өрөө болон худаг  нь гадна  талдаа байрладаг гээд тоочоод байвал олон зүйл бий.

 

Зарим нийтийн байрны эзэд тог, хогны мөнгийг хүртэл тусад нь бодож авдаг. Их хотод зам дагуу байрлал сайтай нийтийн байр олж авна гэдэг тун хэцүү. Оллоо гэхэд оюутан хүнд арай л ахадсан тэнгэрт хадсан үнэтэй. Учир нь энэ бүх ачаалал эцэг, эхийн нуруун дээр хүндхэн буух нь бий. Энэ бүхнээс оюутнууд яагаад заавал өндөр үнэтэй нийтийн байр, хажуу өрөө хөлслөх болов гэдэг асуудал гарч ирнэ.

 

Магадгүй үүнийг хүн бүр хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз. Нөгөө л оюутны дотуур байр хүрэлцдэггүй гэх асуудал урган гарч ирнэ. Жил бүр олон мянган элсэлт авдаг томоохон сургуулийн оюутнууд ч “Халаасны өрөө” хөлслөгчдийн эгнээнд нэгдсэн байх нь энгийн үзэгдэл болжээ. Их, дээд сургуулиуд нийт элсэгчдийнхээ 70-80 хувийг дотуур байраар хангах нь дэлхийн жишиг гэлтэй.

 

Гэвч нэг сая 500 гаруй мянган хүн амтай мега хот гэгддэг Улаанбаатарын их, дээд сургуулиуд уг асуудлыг шийдэлгүйгээгээр дэлхий битгий хэл Азидаа шилдэгт багтана даа үлгэрийн далай. Үнэнийг хэлэхэд их, дээд сургуулиуд жил бүр дотуур байрандаа засвар хийнэ үү гэхээс нэмж, шинээр барих нь тун ховор. Шинэ дотуур байр барьж болдоггүй юм уу гэхэд “Улсаас орж ирсэн төсөв хүрэлцэхгүй байна” гэх хэдхэн үгээр эцэг, эхчүүд, оюутнуудынхаа амыг хаачихна. Ийм л бугласан тогтолцоо Монгол Улсын их, дээд сургуулиудад үйлчилж байна.

 

Нөгөөтэйгүүр “Халаасны өрөө” гэмт хэргийн үүр уурхай болдог. Согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад хоорондоо зодолдсон, нэгнээ хүнд болон хөнгөн байдлаар гэмтээсэн гэх мэтчилэн олон хэрэг мэр сэр гарч л байсан. Ийм нөхцөл байдал цаашид давтагдахгүй гэх нөхцөлгүй. Тиймээс их, дээд сургуулийнхаа дотуур байрыг нэмэгдүүлэх, нийтийн байр, хажуу өрөө хөлслөгчдөд хяналт тавих шаардлагатай.

 

Оюутан, сурагчдын хичээлийн шинэ жил хаяанд ирсэн энэ цаг ёстой л нийтийн байр, хажуу өрөө хөлслүүлэгчдийн мөнгө олдог үе. Улирал нь эхлэхээр өрөө олддоггүй учраас хашир оюутнууд наймдугаар сарын эхээр хөлслөх байраа олж, бэлтгэх нь бий. Үүнийг дагаад хэт их үнийн хөөрөгдөл гарна. Ядаж дотуур байр барьж чадахгүй юм гэхэд нийтийн байр, хажуу өрөө хөлслөгчдөд тавих хяналтаа чангатгамаар юм даа.

 

Хэн дуртай нь хүссэн үнээрээ тохь муутайхан байраа хөлслүүлж байна. Нэгэнт оюутнуудад тийм их хэмжээний мөнгө байхгүй ч тохи муутайхан өрөө хөлслөөд ядаж л өвлийн хэдэн сарыг өнөтэй давах  сонголтыг хийж байна. Хэн ч гэсэн жилд 650 мянган төгрөг төлөөд дулаахан тохитой сургуулийнхаа дотуур байранд орохыг л хүснэ шүү дээ. Хүсэхэд хясна гэгчээр тэр дотуур байранд нь өрөө ч алга. Тиймээс ядаж нийтийн байр, хажуу өрөө хөлсөлж, бизнес хийдэг иргэддээ хяналт тавьмаар юм даа. Тэгэхгүй бол амандаа багтсан үнээ хэлээд эцэг, эхчүүдийг чардайлгах нь байна шүү.

 

 Эх сурвалж: mminfo.mn

Н.Батзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

баяр:
тэгээд санаа зовж байгаа бол өөрийн гэртээ үнэгүй суулгаач
2017-08-27
zocin:
albatai umuu,tetgeber cini amidrald hyrelcdeg bol hen hazyy oroogoo tyreeselj boon nerb dynd amjdrah um be,erni ene olon ih deed syrgyylia haabal taarna,teh tysmaa czanargyi hudal mongo hooson hubiin syrgyyli hend cz hereggyi,yadaz ulsiin ganc neg ih deed syrgyylia yadaz czanartai heregceetei heden mergezileer elselt abaad syrgaltaa czanarzuulmaar um,coz iin yeiin heden angli helgyi huucin profesoryyd hyn d ui zaah be,hocrogdson deerni czanargyi syrgaltyyd hudal olon zil oiutnii mongoor targalsan zahiraluud,togseed azilgyi,iim olon oiutnaar yah um,azil oldohgyi togseedl solongos ryy yabdag bizdee,bolobcroliin yam gedeg byr bodlogo byy hel medlegtei czadbartai hyngyi byr dampuursan gazar bolson,hynii omnoos amidraad syraad baigaa umuu,bajr tyreesleh mongogyi bol bolino bizdee,zaluuczuudad aziliin bairgyi tiim bajz zaabal hyn byr ih deed syrgyylid orood baidag ,byr sonin
2017-08-26
Зочин:
боловсролын яамны бодлого л муу байна даа
2017-08-26
Ууганбаатөр:
Батзаяа сэтгүүлч загатнасан газар нь маажна гэгчээр маш зөв асуудлыг дэьшүүлсэн байна. Байр түрээслүүлж хөлждөг хүмүүсийг харахаар нүд минь хорсдог. Эднийг бүгдийг нь барьж Ганц худагт хориод тэр байр савнуудад нь огт орлогогүй оюутнууд, орон гэргүй хүмүүс, бага орлоготой хөдөөнөөс шилжин ирэгсдийг үнэгүй суулгах нь зүйтэй. Эсвэл ядахдаа тэр илүү гараад байгаа зай талбайг нь хураан авч улсын орлого болговол асар их мөнгө хөрөнгө төсөвд төвлөрөх, гэр хорооллын утааг багасгах боломж байгааг Засгийн газар олж хараасай билээ. Энэ ажлыг ард иргэдийн хараа хяналтын дор хийвэл бүх нийтийг жигд орон сууцжуулах боломж бүрэн бий.
2017-08-26
зочин:
Бусад улс оронд тухайн сургуульд суралцахаас гадна бусад асуудлаа шийдэж чадах тохиолдолд тухайн сургууль нь хүлээн зөвшөөрч байна .... Бүүр оюутны дагаж мөрдөх журамд нь амьдрах явцдаа асуудал байхгүй байх гээд бичсэн байна ... Сурах бусад нөхцөлөө хангаж чадахгүй бол хичээлээ муу хийх тул суралцах боломжгүй гэж үздэг гэдгийг одоо бүх хүмүүс мэддэг болсон цаг шүү дээ ...
2017-08-26
зочин:
харин энэнийхээ оронд улсын нэр зүүсэн хэдэн сургууль мөн хувийн их дээд сургуулийг боловсролын яам гэж удирдах байгууллага байдгийн бол сурч төгсөж байгаа оюутных нь чанараар нь ажиллах эрхийг нь олгодог байх талаар бичмээр юм ...
2017-08-26
Хөлслөхөө л больчих:
Юм л бол хянана, хаана, бооно гэх болж. Энэ бараг үнэгүй суух санаатай даг аа. Хүн хэрээрээ, тэмээ тэнгээрээ. Хоёр хүн хоорондоо тохироод хөлсөлж байхад энэ сэтгүүлч яах юм бэ.
2017-08-25
Зочин:
Орохоо л боьчихгүй юу даа
2017-08-25
Soongo:
Монголчуудын нэг зан нөлөөлөөд байгаа байх, түүнээс хаана ч аль ч улсад байдаг л үзэгдэл, хоёр тал гэрээ хийдэг болох хэрэгтэй, тэр гэрээн дээрээ бүх юмаа нарийн тусгах нь зөв байх, тэгэхгүй дандаа аман тохироогоор юм хийдэг, угаасаа хариуцлага гэж нэг юмыг хаана хаанаа мартсан болсныг л нэг илрэл л дээ, цаасан дээр гэрээ байгуулаад тэгээд л элдвийн асуудал гарвал зохих байгууллагаар шийдүүлэх хэрэгтэй, товчхондоо хэн хэн нь хариуцлага үүрэх хэрэгтэй дээ
2017-08-25
Монгол:
Халаасны өрөө хөлсөлдөг бүгдийг болиулая. Тэгээд тэнд байсан хүмүүсийг хаана амьдруулах гэж байгаан. Хүчээр хөлсөл гэж тушааж шаардаад мөнгийг авч байгаа юм энд огт байхгүй гэдгийг бас бодоорой.
2017-08-25
Зочин:
Ingej bolohgui. Tegj hyanan gej yarih ium.
2017-08-25
Иргэн:
Хүн хувийн өмчөө яаж ч ашиглаж болох учир ингэж орилоод нэг их юм шийдэгдэхгүй байх болов уу даа
2017-08-25
Тэнэг:
Энэ т1 сэтгүүлчийг.Мөнгө энэнээс өөр олох аргагүй хүний л арга
2017-08-25
sonin gar be:
Odoo tsagt tvreesiin bair zondoo bii bolson. Ter bairaa tvreeslej bgaa hvmvvs chin amidrah gej odriin talhinii mongoo oloh gej tvrees hiidiin yalanguya hajuu uruu holslvvldeg hvmvvs. Batzaya ta ih bayan hvn bololtoi. Setgvvlch shvv uhaantai ym bol gaduur garch amidral vz oilgosoon. Ger horoololiin gudmaar yw, arga ydsandaa l bair tvreeslej mongo olj bgaa bailgvi ylanguya hajuu uruuguu tvreeslej bgaa ail bol bvvr ch hetsvv bolood l tvreeslej bgaa. Ternees hen ch tanij medehgvi hvmvvstei tsug bhiig hvsdeggvi
2017-08-25
niitiin bairiig ch medehguimaa:
hajuu uruuguu argaa baraad l hulsluudgiimshdee
2017-08-25
хүнд нэмэр л болж байгаа байх:
Байхгүй бол бүр дор юм болно. Мөнгө олох гэж хийж байгаа ч нийгмийн асуудал шийдвэрлэхэд бага ч гэсэн хувь нэмэр юм шүү Аливааг муулж хааж боохдоо биш сайн зүг рүү явуулахдаа байдаг юм өөрөө юу ч хийгээгүй байж юм хийх гэж ядаж яваа нэгнээ битгий мууг нь үзэх гэж улайрч бай
2017-08-25