Чанаргүй зээлийн хэмжээ 8.8 хувьтай байна

img

Өнгөрсөн сарын байдлаар нийт зээлийн үлдэгдлийн 6.9 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 8.8 хувийг чанаргүй зээл эзэлж байгаа талаар Монголбанкнаас мэдээллээ. 

 

Чанаргүй зээл салбараар:

 

-Усан хангамж, бохир ус, хог хаягдлын менежмент болон цэвэрлэх үйл ажиллагааны салбарын чанаргүй зээл 47.3 хувь, 

 

- Уул уурхайн олборлолт 25.5 хувь, 

 

- Боловсруулах үйлдвэр 17.4 хувь, 

 

- Худалдааны салбар 10.3 хувь, 

 

- Барилгын салбар 8.9 хувийг эзэлж байгаа юм. 

 

Өнгөрсөн сард арилжааны банкууд 951.9 тэрбум төгрөгийн зээл олгосон бол 904.8 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ