Энэтхэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийнэ

09.00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг чадваржуулах, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, бие даан амьдрах боломж нөхцөлийг бий болгох зорилгоор “Mini TRY - 2017” үйл ажиллагаа Сандэй худалдааны төвөөс эхэлнэ.
09.00 цагт: Олон Улсын Монгол Судлалын Холбоо, Японы Акитагийн Олон улсын Их сургууль хамтран “XX зууны монголын түүх, соёлын зарим асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар /СТӨ Г корпус 3 давхар/-ын хурлын танхимд зохион байгуулна.
09:00 цагт: ЭМЯ-ны А зааланд "Жирэмслэлт ба Эрхтэн тогтолцооны эмгэг" сэдэвт сургалт болно. Тус сургалтанд ЭМЯ-ны удирдлагууд болон 21 аймгийн эмч мэргэжилтнүүд оролцоно.
09:30 цагт: "Өгөөж чихэр боов" ХХК-ийн баруун урд уулзвар, Авто плазагийн уулзваруудыг нээнэ. Нээлтийн ажиллагаанд хотын удирдлагууд оролцоно.
10.00 цагт: БНЭУ-аас 16 хүний бүрэлдэхүүнтэй мэс заслын эмч нар Улсын гуравдугаар эмнэлэгт мэдрэлийн мэс засал, дурангийн мэс засал, мэдээгүйжүүлэлт, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд чих, хамар, хоолойн чиглэлээр, Гэмтэл согог судлалын үндэсний төвд гар сарвуу болон түлэнхий мэс заслын тасагт, Амгалан амаржих газарт эмэгтэйчүүдийн нээлттэй болон дурангийн мэс заслыг үнэ төлбөргүйгээр хийж, сургалт зохион байгуулна.
11.00-13.00 цагт: “Залуу захирлуудын холбоо”, “Зөвлөх үйлчилгээний хүрээлэн”-тэй хамтран “CEO SUMMER EXPERIENCE 2017” IncYouBator хөтөлбөрийг Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ