ЕБС-ийн хичээлийн шинэ жилийн нээлт хойшлоогүй

img

 

Энэ жилийн есдүгээр сарын нэгэн баасан гаригт тохиож буй. Тиймээс 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг хойшлуулсан гэх мэдээлэл гараад байсан. Энэ талаар БСШУСЯ-ны хэвлэлийн албанаас тодрууллаа. 

 

Тус яамнаас өгсөн мэдээллээр Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн хичээлийн нээлт есдүгээр сарын нэгэндээ болно. Дунд сургуулийн сурагч нарт Тухайн өдөр "Эх хэлээ дээдэлье" гэсэн сэдвээр багш нар нь хичээл заах юм байна.

 

Харин их дээд, сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийг гурван өдрөөр буюу есдүгээр сарын 4-ний өлрийг хүртэл хойшлуулжээ. Нийслэлийн автомашины ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоос ирүүлсэн хүсэлтийн дагуу БСШУСЯ-наас ийм шийдвэр гаргажээ.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ