Хотын даргыг шүүхэд өгчээ
2017-08-29

 

Сонгинохайрхан дүүргийн 32 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулж, энэ чиглэлийн бүх үйлчилгээ худалдааг тухайн газар төвлөрүүлэхээр болсон. Гэвч өнөөг хүртэл энэ ажил бүрэн дуусаагүйн дээр автомашины захын удирдлага, худалдаачид эсэргүүцэл илэрхийлсээр буй юм.

 

Одоогоор энэ ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Тус ажлын хэсэг нийслэлийн төвийн таван дүүрэгт 105 аж ахуйн нэгж зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр автомашины худалдаа, үйлчилгээ эрхэлдэг гэх судалгааг хийжээ. Тэдгээрийн 34-т нь мэдэгдэх хуудас хүргүүлж, 14 нь үйл ажиллагаагаа зогсоожээ. 

 

Харин Да хүрээ трейд, Дөрвөн Өлзий зэрэг компаниуд хотын даргыг шүүхэд өгөөд буй аж. Да хүрээ трейд компани 2015 онд үйл ажиллагаагаа зогсоох боломжгүй гэсэн албан бичгийг нийслэлийн удирдлагад хүргүүлж байжээ. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
шудрага шаа:
Барс зах бөмбөгөр 100айл хотыг хог новш болгож бна эд нарыг бас нүүлгэ
2017-08-30
шудага шаа:
Хурдана нүүлгэж хотыг хог новшноос салга
2017-08-30
Иргэн:
Хурдан нүүлгээрэй.Энэ хэдэн шулаачид хэнд эрхлээд байна аа.Хууль дүрэм биелүүл.
2017-08-30
Иргэн:
Нүүлгэхийг дэмжиж байна
2017-08-30
Санаа зовнигч:
БАТБОЛД даргаа Нийслэлийн удирдлагуудаа энэ хотын 1 сая иргэд энэ шийдвэрийг тууштай дэмжиж тэмцэж байгаа шүү энэ муу хэдэн татвар төлдөгүй нахальный хэдэн даварсан ченжуудэд хэрхэв ч БУУЖ ӨГЧ болохгүй шүү !!!!!!! Бид ард чинь байна шүү НИЙСЛЭИЙН УДИРДЛАГУУДАА
2017-08-30
зо:
Өшөө нүүлгэ одоо энэ 100 айл
2017-08-29
зочин:
харинч да хүрээг хурдан нүүлгэж эргэн тойрны хөрсийг нөхөн сэргээх ард түмний эрүүл мэндийг эхэнд тавих хэрэгтэй
2017-08-29
зочин:
харинч да хүрээг хурдан нүүлгэж эргэн тойрны хөрсийг нөхөн сэргээх ард түмний эрүүл мэндийг эхэнд тавих хэрэгтэй
2017-08-29
miigaa:
nvvlgeeree xotiin dargaa
2017-08-29
Монгол:
энд ч хоёр компаний л эрх ашиг хөндөгдөж байна ш дээ. Шүүх бол хотын даргын талд, хотын иргэдийн талд л шийдвэр гаргах байх.
2017-08-29
ЗОЧИН:
ДАВАРЦАН ДА ХҮРЭЭГИЙН МУУСАЙН ЛУЙВАРЧИД ЗАЙЛААЧЭЭ БИД ТҮГЖРЭЛГҮЙ АМАР ТАЙВАН АМЬДАРМААР БАЙХИЙМ БУШУУ ТҮРГЭН ЗАЙЛААЧ НҮҮГЭЭЧ
2017-08-29
REUS:
Mashinii ZAH iig nuulgeechee
2017-08-29