Дэлхийд өрсөлдөх шинэ иргэнийг бэлтгэх “Оюуны Тулга”

img

 

Зуны зугаатай амралт дуусч, эрдэм номдоо шамдах шинэ хичээлийн жил хаяанд ирлээ.

2017-2018 оны хичээлийн жилд “Оюуны Тулга” дунд сургуулийн эрдэмтэн багш нар сурагчдаа угтан  авахад бэлэн болоод байна.

 

Энэ хичээлийн жил “Тояа” академийн харьяа “Оюуны Тулга” дунд сургууль нь “Сантис” боловсролын төвтэй 3 жилийн турш хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

 

 

18 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа, Англи хэлний сургалтыг мэргэжлийн өндөр түвшинд зааж сургадаг, салбартаа тэргүүлэх байр суурь эзэлсэн, хүлээн зөвшөөрөгдсөн, чадварлаг баг хамт олонтой хамтран ажиллах болсонд сургуулийн удирдлага, багш хамт олон, нийт эцэг эхчүүдийн өмнөөс туйлын их баяртай байна.

 

“Сантис” боловсролын төв нь Олон улсын стандартын дагуу англи хэлний сургалтыг заахаас гадна, хүүхэд бүрийн мэдлэгийг 5-р ангиас эхлэн TOEFL Primary, TOEFL Junior хэмээх олон улсын шалгалтаар үнэлж сертификат олгох шинэ сургалтыг нэвтрүүлж байгаа юм.

 

Эцэг, эхчүүд хүүхдээ англи хэлний төрөл бүрийн сургалтад сургадаг хэдий ч  ямар түвшний мэдлэгтэй болж байгааг, хэлний түвшинг нь бодитоор үнэлэх боломж хомс байдаг.

 

Тэгвэл  “Оюуны Тулга” сургуулийн сурагчдад ахлах ангид орж байж олон улсын TOEFL, IELTS гэсэн шалгалтыг өгөлгүй, 5-р ангиасаа эхлэн жил бүр TOEFL Primary, TOEFL Junior шалгалтыг өгч, өөрсдийн англи хэлний мэдлэг чадвараа тогтмол үнэлэх боломж нээгдэж байгаа нь энэ хөтөлбөрийн хамгийн том онцлог, давуу тал болж байгаа юм.


Соробан сампин бодох 10 хурууны аргачлалыг “Тояа” академи Монгол Улсад анх удаа  нэвтрүүлсэн билээ. Үүний үр дүнд Монгол хүүхдүүд дэлхийн түвшинд оюун ухаанаараа өрсөлдөх боломж нээгдсэн. Ялангуяа “Тояа” академийн хүүхдүүд, сурагчид маань олон улсын тэмцээнд оролцон ялалт байгуулж,  түрүүлэн оюуны өндөр чадамжтай гэдгийг өөрсдийн жишээн дээр үлгэрлэн харуулж, Монголынхоо нэрийг олон улсын тавцанд мандуулсаар ирлээ.

 

 2015 оны олон улсын соробан сампин, чээж тооллын олимпиадад “Тояа” академийн суралцагч Э.Амаржаргал Алтан цом хүртэж оны шилдэг хүүхдээр шалгарч байсан юм. Харин 2016 онд Арабын Нэгдсэн Улсын Дубай хотноо зохион байгуулагдсан олон улсын олимпиадад Тояа академийн нийт 29 алт, мөнгөн медаль авсан бахдам амжилт үзүүлсэн.

 

Энэ бүхнийг цаашид хөгжүүлж, дэлхийд оюун ухаанаараа өрсөлдөж, дэлхийг оюуны чадлаар байлдан дагуулах ирээдүйн Монгол Улсын иргэнийг бэлтгэхийн тулд зайлшгүй англи хэлний өндөр мэдлэг, чадвар шаардагдаж байна.

 

Тиймээс Монгол хүүхдүүдийн оюуны чадавхийг нэмэгдүүлэх энэхүү эрхэм зорилгод хүрэх үйл хэрэгт 18 жилийн туршлагатай, нэр хүндтэй, олон улсын стандартын хөтөлбөрийн дагуу сургалт явуулдаг “Сантис” боловсролын төвтэй хамтран зүтгэх болсныг энэ өдрийн сайн мэдээгээр хүргэж байгаадаа баяртай байна.

 

Эцэг, эхчүүд ээ, сурагчид аа, Та бүхнийг “Оюуны Тулга” дунд сургууль урьж байна.

 

Манай  сургуулийн сургалтын онцлог, давуу тал:


Бага анги


- Тояа академийн Соробан сампингийн сургалт

- Бяцхан инженер лаборатори сургалт

- Англи, Япон хэл болон бассейн, таеквондогийн сургалт

 

Дунд анги


- Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалт

- Сантис Боловсролын төвийн англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт

- Мэргэжил, сонирхлын дугуйлан

 

Ахлах анги

 

- Ахлах ангийн сурагчдын ЭЕШ-д инженер, эдийн засаг, анагаах ухааны чиглэлээр бэлтгэнэ
- Сантис Боловсролын төвийн англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай

- Ахлах ангийн төгсөгчдийн ЭЕШ-ын дундаж оноо 700 байна

 

Та бүхэн доорх утсаар холбогдож Элсэлтийн тухай нэмэлт мэдээлэл авна уу: 9449-0605, 8905-1156, 9104-9799, 9928-3239, 9911-0605

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ