Ж.Мөнхбат: Монгол хөрөнгө оруулахад таатай орны нэг байхыг зорьж байна

img

 

“Өнгөрсөн онд хасах хувьтай байсан эдийн засаг 5.3 хувиар өсч, он гарснаас хойш төсвийн орлого тогтмол давж биелж байгаа нь Засгийн газраас явуулж байгаа бодлого, үйл ажиллагаа, ОУВС, бусад байгууллага, улс оронтой хамтарч ажиллаж байгаагийн үр дүн. Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, аж ахуйн нэгжүүд ч ашигтай ажиллаж эхэллээ. Цаашид хөрөнгө оруулахад таатай орны нэг нь Монгол Улс байхын төлөө хамтран ажиллахыг хүсье” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Ж.Мөнхбат хэллээ. 

 

Тэрээр өнөөдөр /2017.08.29/ АНУ-ын Элчин сайдын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан Монгол дахь Америкийн худалдааны танхимын наймдугаар сарын уулзалтад оролцож америкийн хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчидтэй уулзсан юм.

 

Засгийн газраас хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр тодорхой ажил хийж хэрэгжүүлж байгаад АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд, хатагтай Женифер Зимдал Галт талархал илэрхийллээ. Мөн Монгол Улс ОУВС-ийн нөхцөл, болзлыг биелүүлснээр тогтвортой хөгжлийн бодлого, зорилт нь хангагдах учиртай. Хөрөнгө оруулалттай холбоотой хууль эрхзүйн орчноо сайжруулах, хөрөнгө оруулагчдын гомдол, санал, маргааныг хэрхэн шийдвэрлэх, ийм зүйл гаргахгүйн тулд талууд хамтран ажиллах шаардлагатай гэдэг нь судалгааны дүн мэдээллээс харагддаг гэдгийг тэмдэглэв.

 

 

Монгол Улсын төр, засаг нь тогтворгүй, хууль, дүрэм, журмаа байнга өөрчилдөг нь эргэлзээ төрүүлдэг бөгөөд төрийн байгууллага, албан тушаалтнууд хүнд сурталтай, дарамт, шахалт үзүүлдэг талаар хөрөнгө оруулагчид хөндлөө. Мөн татварын бодлогоор хөрөнгө оруулагчдыг хэрхэн дэмжих, томоохон төсөл, хөтөлбөрийн дэд бүтцэд анхаарах, шинээр хөрөнгө оруулалт татах чиглэлээр төлөвлөсөн ажлын талаар тодруулав.

 

Өнгөрсөн онд Дэлхийн банк групп гадаад, дотоодын 33 аж ахуйн нэгжийн дунд судалгаа явуулахад төрийн байгууллагууд гомдлыг шийдвэрлэх, шийдвэрээ хэрэгжүүлэхдээ “Маш тааруу” үнэлгээ авсан байна. Гомдолтой холбогдон 1.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт эрсдэлтэйд тооцогджээ.

 

Иймээс Засгийн газрын дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг илүү тогтвортой, таатай болгох үүднээс “Хөрөнгө оруулагчаас төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын төсөл боловсруулсан. Мөн хуулиудын зөрчил, давхардал, хийдлийг арилгах зорилготой хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна.

 

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Ж.Мөнхбат ойрын өдрүүдэд Австрали болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчидтэй уулзаж тэдний санаа, бодлыг сонсоно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Kk:
Ene Monkhbat gej haanaas garaad irsen henii demjlegeer!!Shunaltai berdiig uls tord buu oirtuul!! Huuli bhgui um shig danalzdag ene nusan buugiin handiig darah tsag bolson!!
2017-08-30
Luivarchid:
Luivarchid duuren gazar hun hurunguu oruulah uu
2017-08-30
Зочин:
Энэ мэт үл бүтэх этгээдээс салах хэрэгтэй. Залууст нэр хүндгүй
2017-08-30
Зочин:
Amerikin sonirhol garz bn
2017-08-29
arkhangai aas:
унэн сонин ард Ж, Монхбатын эмсийн хурээлэг бна, тансаг мода гоео нэртэй, жаахан охидуудыг аваачич бие унэлуулж бга гар !!!! юун гадаад бизнес энэ тэрээ чи зайлсан нь дээрдээ ходоо руугээ Ж.....
2017-08-29
үнэн:
Бусадтай тохирсон үгнээсээ буюу хийсэн гэрээгээ хэзээ ч цуцалж мэдэх орон.
2017-08-29
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
2017-08-29