МАН-ын бүлгийн хуралдаан эхэллээ

img

 

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан эхэллээ. УИХ-ын 65 гишүүнийг багтаасан тус бүлэгт хэлэлцэх асуудал цөөнгүй бий. Тэр дунд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах МАН-ын 30 гишүүний санал, Шадар сайдын албанаас чөлөөлөгдөх У.Хүрэлсүхийн хүсэлт олны анхаарлыг татаж байна. Гишүүд хэлэлцэх асуудлын талаар байр суурь илэрхийлэхээс татгалзсан ч бүлгийн хуралдаан ширүүхэн болох нь ойлгомжтой.

 

Танхимын нэг, хоёрдугаар хүний тааламжгүй харилцаа энэ Засгийн газрыг унагахад хүргээд буй. МАН-ын гишүүд ч хоёр хуваагдан, Засгийн газрыг огцруулах, эс огцруулах саналаа хэлж буй. Харин АН-ын бүлэг энэ асуудалд хөндлөнгийн байр сууринаас хандана гэдгээ мэдэгдээд байгаа юм.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Ene zasgaa solio,estoi utgagui shunaltai heden zaluuchuud ta nariin tolgoi deer garchihaj, MAN-iig negmusun ner hundiig ny archih ny, Echneen ender bolovsroltoi zaluuchuud baigaa shuu dee,ted nariig oroltsuulsan mergeshsen zasgiin gazar baiguulaachee
2017-08-29
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
2017-08-29
зочин:
Жүдо үзэх мөнгө хаанаас гарсан бэ хувийн зардлаар бол ч яахав гэж бодоё.улсаас зардлаа гаргуулсан бол улсын төсөв хамаагаа алдсан хэрэг мөн үү?
2017-08-29