Тахиа жилтэнд эерэг сайн өдөр

img

Өнөөдөр аргын тооллын 2017 оны наймдугаар сарын 30. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын тэргүүн шар бич сарын шинийн 9. Буд гараг.Эрхтэний тэнгэрт одтой, Гурван хөх мэнгэтэй шарагчин үхэр өдөр.

Өдрийн наран 6 цаг 12 минутад мандан, 19 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сайхнаа:
“REC” ХХК буюу Шинэ өргөөгийн барьсан ЗАХИРАЛ П.ЭРДЭНЭХҮҮ ТА ХЭДЭН ХҮҮХДИЙН АМИЙГ АВЧ БАЙЖ ТОГЛООМЫН ТАЛБАЙН ГАЗРЫГ ӨГӨХ ВЭ
2017-08-30