Нийслэлд цэцэрлэггүй 6, сургуульгүй 35 хороо байна

img

 

Нийслэлийн хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчийн 136, төрийн бус өмчийн 105 сургуулийн бага ангид 139 226, дунд ангид 72 940, ахлах ангид 37 427 нийт 249 593 хүүхэд суралцахаар бүртгэгджээ. 

 

Одоогоор  сургууль цэцэрлэгийн бэлтгэл ажил 90 хувьтай хангагдсан байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 18 цэцэрлэг 12 сургууль,  дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 9 цэцэрлэг, 2 сургууль өргөтгөлийн ажил хийгдэж байна. Үүнээс СХД-ийн 104 сургуулийн өргөтгөлийн барилга, 42 дугаар сургуулийн спорт заалны хана шалны засварын ажил удаашралтай байна. 

 

Мөн Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн өргөтгөлийн байранд хичээлийн ширээ сандалгүй, Монгол 14 дүгээр сургуулийн хичээлийн байр нь засварын ажил дуусаагүй, 133-р сургууль нь барилга нь баригдсан боловч улсын комисс хүлээж аваагүй шалтгааны улмаас хичээл нь есдүгээр сарын нэгэнд эхлэх боломжгүй байна. 

 

Улаанбаатар хотод төрийн өмчийн цэцэрлэггүй 6, сургуульгүй 35 хороо байна. 

 

Б.Дөлгөөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ