Нийслэлд 23 хэм дулаан байна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ :
1-нд нутгийн баруун хагаст, 2-нд ихэнх нутгаар бороо орно.
2017 оны 08 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 15-20 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 26-31 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 23-28 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 22-24 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ