Оффшор бүсэд хамаарах улс, нутаг дэвсгэрийн жагсаалтыг баталлаа

img

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын огцрох шалтгаануудыг нэг болоод буй Оффшор бүсэд хамаарах улс, нутаг дэвсгэрийн жагсаалтыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталлаа. УИХ дахь оффшорын эсрэг лобби бүлгийг ахлагч УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Ерөнхий сайдыг оффшорчдыг хамгаалж, жагсаалтыг батлахгүй байна хэмээн удаа дараа мэдэгдэж, албан бичиг илгээгээд байсан. 

 

Харин өнөөдөр энэ жагсаалт батлагдлаа. Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтын олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагаас гаргасан үнэлгээнд тулгуурлан шаардлагатай тохиолдолд тухай бүр нь шинэчилж байхаар Засгийн газар тогтов.

 

Жагсаалтад Бахамын болон Маршаллын арлууд, Бүгд Найрамдах Панам Улс, Пуэрто-Рико, Микронезийн Холбооны Улс зэрэг 50 гаруй улсын нутаг дэвсгэрийг багтаасан байна.

 

Ингэснээр хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг төрийн өндөр, удирдах албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд албан тушаал хаших хугацаандаа дээрх оффшор бүсэд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглож байгаа юм.

 

В.Бат 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Nam bus irgen:
Tegmeerdee. Yagaad Uls eh oron maani hugjihgui, ard irgediinh ni amidral gunduu tarchig baina vee gesen chini hedhen avilgalch hulgaich nar ni hanaj tsadahgui baigaad orshmoi.
2017-08-31