Нутгийн зүүн хагаст усархаг бороо орно
2017-09-04

Малчид, иргэдэдийн анхааралд :

Өнөөдөр нутгийн зүүн хагаст  усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

2017 оны 09 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

 Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор  23-28 градус,  Увс нуур болон  Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус,  бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 14-16 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин