Эрээнд монгол жолооч нарын зөрчлийг оноогоор тооцно

img

Эрээн хотын Ардын засгийн ордон Эрээний боомт руу гарч буй манай улсын автотээврийн  хэрэгсэлд тавих хяналтаа өнгөрсөн сарын 15-наас чангаруулахаар болжээ.

 

 

Манай улсаас Эрээн хот руу хил нэвтэрч буй автомашин өнгө үзэмж, техникийн хэрэгслийн аюулгүй байдал хангадаггүй, жолоочид нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддог зэрэг зөрчил байнга гардаг аж. Тодруулбал, он гарсаар энэ чиглэлд манай улсын жолоочтой холбоотой 30 мянган зөрчил илэрсэн байна.

 

Тиймээс энэ асуудлыг хяналттай байлгах үүднээс энэ сарын 15-наас Монгол Улсын жолооч нарыг  онооны системд оруулахаар болжээ. Онооны систем нь 1-12 оноотой байх бөгөөд зөрчлөөсөө хамааран 50-2000 юанийн торгууль ногдуулах аж. Хэрэв 12 хүртэлх оноогоор торгуулсан тохиолдолд хил нэвтрүүлэхгүй юм байна.

 

Одоогийн байдлаар Замын-Үүдээс Эрээн хотын чиглэлд 1500 орчим УАЗ-469 зорчдог аж.

 

Р.Ренчиндулам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХО:
УДАХГҮЙ ХИЛ ДАВАХ МАШИНГҮЙ БОЛОХ ЮМ БАЙНА ДАА
2017-09-05
ДО:
МАЛНУУДЫГ ХЭВ ЖУРАМД ОРУУЛАХ НЬ ЗӨВ
2017-09-05
Зочин:
ter uaz mashiniig horimoor yum.gadny humuusiin umnu ichij uhmeer.yag l nuudelchin zerleguud heveeree baigaa ni haragddag.
2017-09-04