Хятадын ЭСЯ ажлын бүх өдөр визний мэдүүлэг авна

img

БНХАУ-д суралцах хүсэлтэй монгол иргэд тус улсын Элчин сайдын яамны урд өнгөрсөн сарын турш урт дараалал үүсгэсэн. Үүний дагуу ГХЯ-наас удаа дараа хүсэлт явуулсны дагуу БНХАУ-ын Элчин сайдын яамнаас виз мэдүүлэхээр нэг өдөр анкет бөглөж буй иргэдийн тоо 60 байсныг 100 болгожээ. Мөн даваа, лхагва, баасан гаригт виз мэдүүлэх анкет авдаг байсан бол мягмар, болон пүрэв гаригийг нэмж ажлын таван өдөр мэдүүлэг авахаар болжээ.

 

Р.Ренчиндулам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

би:
Хүний нутгийг зүглэхийн учир олон шалтгаантай. Сурах гэдэг эрхэм зүйл. Гэхдээ олон улсын харилцааны хэм хэмжээг зөрчихгүйгээр гадаад улсын элчин төлөөлөгчид хүндрэл учруулахгүйгээр ажлаа амжуулмаар юм. Зорчих эрхийн хуудсыг жилийн өмнө бөглөөд хэрэгтэй үедээ батламж авах гэж нэг юм байна л даа уг нь. Даанч бид чинь урьд өдөр нь ухаан ороод дараалал үүсгээд тэрнийхээ бурууг бусдаас хайгаад явах юм даа. Хөөрхий дөө.
2017-09-04