Нийслэлд 22 хэм дулаан байна

img

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байна.

 

2017 оны 09 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, төв болон зүүн аймгуудын зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор  26-31 градус,  Увс нуур болон  Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус,  бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 21-23 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ