Б.Батгэрэл: Үндэсний брэндийг дэлхийн 6000 гаруй брэндийн мэргэжилтнээр хянуулна

img

Ерөнхий сайдын захирамжаар “Монголын үндэсний брэндийн зөвлөл” байгуулж өчигдөр анхдугаар зөвлөгөөнөө зохион байгуулсан. Энэ үеэр тус зөвлөлийн ажлын албаны дарга Б.Батгэрэлтэй үндэсний брэндийн талаар тодрууллаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Үндэсний брэндийн бусад брэндээс ялгарах зүйлийг тодотгохгүй юу?

 

-Үндэсний брэнд, брэнд гэдэг нь өөр ойлголт. Брэнд гэдэг нь аж ахуй нэгжийн үйлдвэрлэж буй логотой бүтээгдэхүүнийг хэлдэг бол үндэсний брэнд гэдэг нь Засгийн газрын бодлого, өв соёл, цаг уур, ард иргэдийн итгэл үнэмшил, эв нэгдэл цогц байдлаараа илэрхийлэгддэг. Үндэсний брэндийг язгуур дүр төрх гэж орчуулж байгаа. Үндэсний брэндийг хөгжүүлэхэд бусад орны хэрэглэгчдийн анхаарлыг татах нь чухал. Үндэсний брэндийг нэг өнгөөр илэрхийлж, үндэсний бахархал болсон зүйлээр илтгэх, түүнийг хөгжүүлэхэд Засгийн газрын бодлого тодорхой байх ёстой.  Эхлээд үндэсний брэнд, дараа нь хот, орон нутгийн бэрнд гэсэн ойлголт бий болдог. Бидэнд энэ бүхэн тодорхой бус байна. 

 

-Манай улсад үндэсний брэнд гэж нэрлэж болох брэнд байхгүй гэсэн үг үү?

 

-Орчин үед хөгжиж буй, хөгжингүй, буурай  гэж улс орныг тодорхойлохоо больжээ. Тухайн улс орон ямар хөгжилтэй байх нь сонин биш. Гагцхүү ард түмэн итгэл үнэмшил, язгуур чанараа өөртөө хэрхэн шингээж чадсан байна вэ гэдэг нь чухал болжээ. Ийм улсаас онцгой сэтгэгдэл авахын тулд  зорьж очдог зуулчдын урсгалыг өөрийн улс руу чиглүүлэх ёстой. Энэ бүхнийг цогцоор нь хэрэгжүүлж буй байгуулага одоогоор алга.

 

-Танай зөвлөлийг дэлхийд данстай үндэсний брэнд бий болгохоор байгуулагдаж гэж ойлгож байна. Үүний тулд ямар ажил хийж байна вэ?

 

-Манай зөвлөл энэ оны тавдугаар сард байгуулагдсан. Эрдэмтэн, докторуудтай хамтран зөвлөлдөж байна. Зөвлөл маань дотроо гурван хэсэгтэй. Нэгдүгээрт, язгуур чанар буюу өв түүх соёл бүх үнэт зүйлийг судлах эрдэмтдийн зөвлөл. Хоёрдугаарт, Монгол Улсыг гадаадад төлөөлж чадахуйц компаниудын зөвлөх зөвлөл. Энэ хэсгийг дараагийн долоо хоногт байгуулна. Гуравдугаарт, Төрийн болон төрийн бус байгууллагаас бүрдсэн зөвлөл байгуулна. Энэ салбарыг хөгжүүлэхэд сул, болон давуу талаа тодорхойлсон судалгаа бидэнд хэрэгтэй. Энэ бүх судалгааг хийж байна. Судалгааны дүн энэ сарын сүүлээр гарна. Дээрх гурван зөвлөлөөс гарсан санааг дэлхийн 6000 гаруй брэндийн мэргэжилтнээр хянуулна. Бид дэлхийн 30 оронд салбартай хамтран ажиллана.

 

-Үндэсний брэнд хөгжүүлэхэд дутагдаж буй зүйл юу байна вэ?

 

-Бид өмнө нь дор бүрнээ үндэсний брэндийг судалж байжээ. Эдийн засаг уналттай байгаа энэ үед үндэсний брэндийг хөгжүүлэх нь нэг талаар боломж. Өөрөөр хэлбэл, Үндэсний брэндийг хөгжүүлэхдээ өмнөх аргаараа ажиллаж болохгүй, шинэ санаа олох хэрэгтэй гэдгийг сануулдаг. Монгол брэнд чанараараа, агуу түүх, гүн ухаанаараа бахархах ёстой. Энэ бүхнийг өнгө, дүрсээр илэрхийлснээр бусад орноос ялгарч, зуулчид зочлох боломжийг нэмэгдүүлж чадна.

 

Р.Ренчиндулам

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
зөв дөө хөө
2019-09-09
зочин:
энэ байгууллагын өнгөрсөн жилүүдэд зарлаж шалгаруулсан гэх тендерүүдийн үр дүн юу болсон бэ тодорхой баг тендерт оролцоход яагаад шалгарсан шалгааргүй талаар юу ч мэдэгдээгүй бөгөөд бараг захиалгатай эзэнтэй бсан тухай яриа гарсан нь үнэний хувьтай болов уу гэж бодогдож байна
2019-09-09
Зочин:
Энэ мэт тэнэг согогтой авгай нараас болж улс орон сүйрч байна! Бөгсний дарга л байх!
2017-09-06
Зочин:
Za ene avgai bga bol bytehgui shuu naad zuvlul chin. Yostoi soliotoi avgai yu ch hiij medne.
2017-09-05
Зочин:
Энэ нэг тэнэг авгай уб их сургуулиас хөөгдөад муис д адлагдан барин төгссөн. Хаа яваа газраа солрнгосуудыг хулхидаж мөнгө салгадаг гар бсан болимоор юм
2017-09-05
Зочин:
Нэг тэнэг дурак хужаа царайтай авгай худлаа шоудаад байх юмаа брендээр
2017-09-05
Зочин:
Bas l neg mungu idej uuh gesen sanaarhal ... bol l doo. brand gedgiig chin hyn hiij byteedeg um. Zugeer l neg alban tushaaltan togtoodoggyi um ... AH nar bas l hereg alga ... odoo yaah ve hyymyysee .... itgel min yneheer aldagdaj bna ...
2017-09-05
Зочин:
Брэнд үэдэг зүйлийг ордон хурал хийж бий болгодогүй юм Харин ажил хөдөлмөр хийж бүтээсэн зүйлээ дэлхийн зах зээлд амжилттай нэвтрүүлсэнээр брэнд гэдэг зүйл бий болно
2017-09-05
зочин:
зөв дөө хөө