Зургаан өрх гэртэй боллоо

img

 

“М-СИ-ЭС АЗИА ПАСИФИК БРЮЭРИ” компани  амьжиргааны түвшин доогуур айл өрхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Сэтгэлийн тус” хандивын үйл ажиллагаа явуулж байна. Тодруулвал, өвөлжилтийн бэлтгэл ажил эхэлсэн энэ үед  тус компаний зүгээс нийслэлийн хамгийн их хүн ам төвлөрсөн дүүрэг болох Баянзүрхийн зургаан айлд өнөөдөр гэр хандивлаа. “Сэтгэлийн тус” хандивын үйл ажиллагааны гүйцэтгэгчээр “Батгэрэлт үйлс” төрийн бус байгууллага ажилласан бөгөөд тус дүүргийн нийгмийн ажилтан болон хороодын нийгмийн ажилтны тусламжтайгаар гэр хүссэн өрхүүдийн өргөдөл анкетанд тулгуурлан айлуудаа сонгосон аж. Ингээд мэргэжилтэнүүд дүүрэг хороодоос авсан судалгаан дээр үндэслэн сонгосон өрхийн нөхцөл байдалтай өөрсдийн биеэр танилцжээ. Санал болгосон 15 өрөхөд судалгаа хийсний дүнд зургаан өрхийг сонгосон байна. Тэдгээр өрх нь 5-9 ам бүлтэй гэнэ. Мөн тэд гэр хүлээж авахдаа тухайн гэрийг бусдад дамжуулахгүй, зарж борлуулахгүй зөвхөн өөрсдийн өрхийн хэрэгцээнд ашиглахаар гарын үсэг зурсан юм.

 

 “М-СИ-ЭС АЗИА ПАСИФИК БРЮЭРИ” компанийн зүгээс 10 мянган евро буюу 28.5сая төгрөгийг бусдад туслах үйл ажиллагаанд  зарцуулж байгаа гэнэ.

 

Р.Дулам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ