Жей Зи: Бурхан гэр бүлийг минь бэлэг болгож над руу явуулсан

img

Америкийн уран бүтээлч Жей Зи “Rap Radar” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе.

 

-Баярлалаа. Танд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе.

 

-Та хоёрхон сарын өмнө ихэр хүүтэй болсон. Хөвгүүдийнхээ талаар сонирхуулаач?

 

-Тэдний ярих гэхээр сэтгэл хөдөлж байна. Үнэнийг хэлэхэд тэд минь хэтэрхий жаахан байна. Тэд ихэвчлэн унтдаг. /инээв/ Тиймээ тэд ихэвчлэн унтаж, сэрэхээсээ хоолоо иддэг. Одоохондоо хөвгүүд минь унтах бас идэх үүргийг л гүйцэтгэж байгаа.

 

-Мэдээж хэрэг гэнэт л ихэр хүүхэдтэй болсон.

 

-Тийм ээ. Тэд минь миний бэлэг. Бурхан гэр бүлийг минь бэлэг болгож над руу явуулсан. Тиймээс би тэднийг хайрлах бас хамгаалах үүрэгтэй.

 

 

-Та бол гэр бүлийнхээ хамгаалагч гэсэн үг үү?

 

-Тийм ээ. Учир нь би гэр бүлийнхээ хамгийн хүчтэй залуу. Хөвгүүд минь хэдэн жилийн дараа ааваасаа хүчтэй болохыг үгүйсгэхгүй. Тэр өдөр хүртэл би гэрийнхээ хүчирхэг нэг нь байх болно.

 

-Бейонси та хоёр хүүхэдтэй болохыг их хүссэн. Энэ хүслийг тань бурхан сонсоод нэг бус хоёрыг явуулсан бололтой.

 

-Тийм шүү. Би талархахаас өөрийг хийж чадахгүй.

 

-Та хөвгүүддээ Рум, Сир гэх нэрийг хайрласан. Нэрүүд нь тун энгийн бус уу?

 

-Би их удаан бодож энэ нэрийг өгсөн. Тиймээс энгийн хэмээн шүүмжлэх хэрэггүй. Би зөвхөн бодсоноо өгсөн.

 

 

- Бейонси 36 нас хүрсэн. Төрсөн өдрийг нь хэрхэн тэмдэглэв?

 

-Би эхнэртээ ухаангүй хайртай. Түүнийгээ баярлуулахын тулд юу ч хийсэн чадна. Тэр минь хүчирхэг харагддаг ч сул дорой нэгэн. Тиймээс түүнийг минь эр цаг алдалгүй хамгаалах хэрэгтэй.

 

-Та урлагийн салбараас гадна бизнесийн салбарт тун амжилттай яваа бизнесмэн. Та энэ бүх ажлыг хэрхэн амжуулж байна даа?

 

-Сайн туслахууд, хамтрагчдынхаа ачаар л амжуулж явна.

 

-Таны ээж Клари Клор “Жей Зи тун эмзэг. Тэрбээр эхнэрээ төрж байхад уйлсан” гэж ярьсан. Энэ талаар?

 

-Бурхан минь. Би ер нь уйлдаггүй төрлийн хүн. Гэхдээ эхнэрээ төрж байхыг хараад өөрийн эрхгүй нулимс минь хацарыг минь дагаад урссан.

 

-Блю үнэхээр авъяастай. Охиноо ямар болгох вэ?

 

-Охин минь ээж шигээ гайхалтай дуу хоолойтой. Тиймээс урлагийн хүн болж магадгүй. Гэхдээ энэ бол таамаг.

 

-Ихэнх алдартнууд хүүхдээ урлагийн хүн болгохыг хүсдэггүй. Харин та эсрэгээрээ бололтой.

 

Дуулах эсвэл жүжиглэх авъяастай хүнийг гэрт нь хорих хэрэг байхгүй.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

edniig hen toogood baigaa yum heleeteh?...:
ene jijee odoo neg bah ni hanah sib dee!!!Hyyhed gargaj egsengyi gej hadam egch ehnerteigeen bisgyi l hebleleer margaan yabsan daa!!!Muusain haryydiin yah iih ni bidend yamar hamaa bnaa!getel ene zaluus gadniihan ter dyndaa Amerikiig dyyriaj baibal sabain ni hanadag boltoi!!!!hezyy ch chag ye irj dee!!!
2017-09-06