Сурагчийн цүнхний нормыг мэдэх үү

img


Манай улсад одоогоор цүнхний хувьд мөрдөх стан­дарт гэж байдагггүй. Дэлхийн эрүүл мэндийн бай­гууллагын зөвлөмжид тухайн хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй жинтэй байна гэсэн байдаг. Манайд бол 25 кг жинтэй хүүхэд байлаа гэхэд гурван кг, 25-35 кг жинтэй хүүхдэд 4.5 кг ч юм уу цүнх үүрүүлэх хэрэгтэй гэсэн норм бий.

 

Энэ нормын дагуу эцэг, эхчүүд хүүхдээ сургуульдаа явах үед цүнхийг нь байнга шалгаж, зайлшгүй хэрэгтэй сурах бичиг, хэрэгслийг нь л өгч явуулж хэвших хэрэгтэй байна. Хүүхдээ сургуульд нь хүргэж өгч, авахдаа ч мөн адил аль болох өөрсдөө цүнхийг нь тээж явдаг байх нь чухал. Зарим хүүхэд тухайн өдрийн хи­чээлд хэрэглэгдэхгүй ном, дэвтэр, бал зэр­гийг цүнхэндээ хийж, зохих нормыг хэт­рүүлдэг буруу жишиг байдаг юм.

 

-Цүнхний жинг хэтрүүл­сэнээр эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь юу вэ?

 

-Мэдээж эрүүл мэндэд нь маш муу нөлөөтэй. Нэгдүгээрт хүнд цүнх авч явахад хүндрэлтэй. Хоёрдугаарт өсөлт, нуруу­ны хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг. Тиймээс бид эцэг, эхчүүддээ хүү­хэд­­дээ цүнх авахдаа аль болох хөн­­гөнийг нь сонгох хэрэгтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монгол:
Бизнесийн шалтгаанаар ном сурах бичгийн нэр төрөл тоо өсөөд бгаа. Боловсролын яам гэж бдаг ч өөрсдөө хутгалдчихсан бх. 6-7 настай хүүхдийн хичээлийн номыг жинлээд үзээрэй. Ер нь эхний 3 үгүй бол 2 жил зөвхөн унших бичих тооны энгийн нимгэн ном бхад л болно шүү дэ. Бусад улсын 6 настнуулыг сургах арга нь тоглоомон дээр суурилж бна. Манайд эрдэмтэн болгохоо л дутаж бна. Энийг уншиж бгаа яамны мануухай нар бвал толгойгоо хүүхдийн төлөө эрүүл мэндийн төлөө ажиллуул, сэтгэл тавь!!!
2017-09-06