Оюутнууд “Мартагдашгүй намар”-аар амьсгална

Оюутнууд “Мартагдагшгүй намар”-аар амьсгалахаар энэ сарын 8-нд Сэлэнгэ аймгийн Ерөөг зорих гэж байна. Тодруулбал, тариа хураалтын ажил ид өрнөж буй энэ үед тариаланчдад туслахаар 30 залуу сайн дураараа нэгджээ.
Уг ажлыг Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс тав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн ургац хураалтын ажлын онцлог нь сайн дураараа нэгдсэн 30 залуус төмс хураахаас гадна 70, 80-аад оны дүр төрхөөр хувцаслан, галын наадам, танилцах үдэшлэг зохион байгуулж яг л “Мартагдашгүй намар” киноны үйл явдлаар амьсгалах гэнэ.
Сайн дураараа ажиллах залуусын ургац хураалтын ажил энэ сарын 8-нд эхлэх бөгөөд мөн сарын 10-нд өндөрлөх аж. Хичээл эхлэхтэй зэрэгцэн оюутнууд цагийн ажил хайдаг. Улирлын байдлаас шалтгаалан чацаргана, төмс ургац хураалтын ажил эрэлттэй байгаа гэнэ. Мөн сүүлийн үед сайн дураараа, цалин хөсгүй ажил хийх хүсэлтэй залуус нэмэгдсэнийг Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн мэргэжилтэн Г.Оюунцацрал онцолж байлаа.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ