Зэсийн баяжмалын үйлдвэрт 500 мэргэжилтэн хэрэгтэй

img

 

Оюутолгойг түшиглэн Ханбогд суманд Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Тус үйлдвэр нь дотроо 5 хэсэгтэй байх бөгөөд 1 сая тонн баяжмалаас 258 000 тонн цэвэр зэс, 10 гаруй тонн алт, 60-аад тонн мөнгө боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг байгуулах юм байна. Үйлдвэрт нарийн мэргэжлийн 500 гаруй хүн ажиллах шаардлагатай бөгөөд боловсон хүчнийг бэлтгэх хөтөлбөр боловсруулан ажиллах байгаа аж.  

 

Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрт ашиглагдах усыг Хэрлэн говь болон Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулж авах аж.

 

Засгийн газрын 114-р тогтоолоор Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр байгуулах төслийн хүрээнд ажлын хэсэг байгуулагдсан байна. Уг ажлын хэсгийн багт ажиллаж буй эрдэмтэд сумын удирдлага, мэргэжилтэнүүдтэй уулзаж төслийн ач холбогдол, цаашид орон нутагтай хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
САЙХАН МӨӨРӨХ ЮМ ДАА
2017-09-06