“Мартах эрхгүй, давтах ёсгүй”

img

 

Нийгмийн түүчээ болсон 37000 мянга гаруй хүнийг буудан хороосон хэлмэгдүүлэлт хэмээх хар өдрүүдийг бид мартах ёсгүй. Монголын Үндэсний түүхийн музейд “Мартах эрхгүй, давтах ёсгүй” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.Энэ үзэсгэлэнд ирснээр та энэ үеийг яагаад мартах эрхгүйг мэдрэх боломжтой.

 

Үзэсгэлэнгийн нээлтэд Цагаатгалын комиссын анхны дарга Р.Гончигдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шашин соёлын бодлогын зөвлөх Ц.Хулан, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын удирдлагууд, Монголын улстөрийн хэлмэгдэгсэдийн холбооныхон, Гандантэгчинлэн хийдийн лам нар, хэлмэгдэгсэдийн ар гэрийн төлөөлөл оролцлоо.

 

Үзэсгэлэнг нээж, Цагаатгалын комиссын анхны дарга асан Р.Гончигдорж үг хэлэв. Тэрбээр “Монголын оюун сэтгэлгээг авч явах заяатай сэхээтнүүд, гэгээнтнүүд, шинэ Монголын төрийг шинэ цагт нь авч явах хүмүүс тэр цагт хэлмэгдсэн. Тэдгээр гэгээнтнүүдийн түүхийг сэргээж, дурсах үүрэг бидний үед исэн. Ийм учраас үнэхээр бид энэ хэлмэгдүүлэлтийг давтар, мартах ёсгүй.  1990 онд Улсын бага хурлын дэд ерөнхийлөгчийн хувьд энэ комиссийг ахлан ажиллах хувь таарсан юм. 1996 онд сэтгэлд зулын төдий, далайд дусал төдий боловч хэлмэгдүүлэгсэдийг цагаатгах, нөхөн олговор олгох хуулийг баталсан нь ямар нэг заяагаар надтай холбогдсон. Надад ийм үүрэг цагийн эрхээр ирсэн. Тийм учраас өнөөдөр энэ үзэсгэлэнг нээж байгаадаа баяртай байна. Тэр гэгээн сайхан хүмүүсийнхээ дурсгалыг хүндэтгэе, түүх шасдирыг сөхөж харцгаая. Тэднийхээ үлдээсэн хамгийн том сургамжийг дахин давтахгүй байцгаая” гэв.

 

Үзэсгэлэнг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс  Монголын Үндэсний музей , ТЕГ-ын тусгай архив, Архивын ерөнхий газар, Гэндэн сан, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн музей хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэнд 80 гаруй эд өлгийн зүйл, 10 гаруй баримт бичиг, кино, дүрс бичлэг, түүхэн гэрэл зураг зэрэг үзмэр дэлгэжээ. Уг үзэсгэлэн энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ.

 

Дашрамд дурдахад, энэ онд хэлмэгдүүлэлт эхэлсэн 80 дахь жил тохиож байгаа. Албан бус мэдээгээр 37 мянга орчим хүнийг хэлмэгдүүлсэн гэж үздэгээс 31220 хүнийг цагаатгаад байгаа аж. 

 

Улаанбаатар хот орон нутагт хэлмэгдэгсэдийн дурсгалд зориулсан хөшөө 56, музей болон булан 45, нэрэмжит гудамж талбай, сургууль, байгууллага 66, суварга 114, гэрэлт самбар 28 дурсгалын багана 31 байдаг гэнэ.

 

Р.Дулам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
CHOIBALSAN ZOVHON TSERGUUDIIG HELMEGDUULSEN
2017-09-06
Зочин:
Түүхээ сана, УЛС ОРНОО БУСНИУЛАХ гээгүй л бол одоо боль, дараагийн сонгуульд гарах магадлалгүй боллоо шүү МАН. Өвөг дээдсийн олж авсан ТУСГААР ТОГТНОЛ-оор битгий тоглочих, та нар ч яахав мөнгөө гадаадад хийчихсэн ард түмэн бид л хохироод үлдэнэ шүү. Төрд гарсан хүн бүхэн тэр нь энэ нь гэлтгүй хагартлаа баяжсан, одоо битгий албан тушаалд шунаад бай. Наад ЗГ чинь бөөн өрөн дээр ороод дөнгөж жил болж байна, ажлы нь хийлгэ, хэн ч гарсан та нар ард бид нарыг диваажинд байлгаж чадахгүй.
2017-09-06