Ээлжит бус чуулган 15.00 цагт хуралдана

Өнөөдөр ээлжит бус чуулган 10 цагт хуралдах товтой байсан. Гэвч Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан үдээс өмнө хуралдаж асуудлаа бүрэн хэлэлцэж, дүгнээгүй байна. Тус дэд хорооны хуралдаан үдээс хойш хуралдаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чангасан эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Харин ээлжит бус чуулганы үдээс хойш 15.00 цагт хуралдуулахаар товложээ. Хэрвээ Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан дууссаны дараагаар УИХ дахь МАН-ын бүлэг хурдахгүй бол чуулганыг хуралдуулж, Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх аж.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ