Д.Эрдэнэбат: Улсын өр 1.4 тэрбумаар нэмэгдлээ

img

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан нээлттэй горимд шилжлээ. Хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудлыг хэлэлцэж буй. Энэ асуудаал АН-ын бүлгийн санал дүгнэлтийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат танилцууллаа.

 

 

АН-ын бүлэг дөрвөн үндэслэлээр Засгийн газрыг огцрох ёстой хэмээн үзжээ.

 

1.Эрх баригчид амласан амлалтаасаа ухарсан олон шийдвэрийг гаргасан. Бас төрийн албан хаагчдыг айлган сүрдүүлж,  ажлын байрыг нь булаасан.

 

2.Олонхын бүлэг, Засгийн газар хууль дээдлэх үйл ажиллагааны үндсэн зарчмаа алдаж байна.  Үйл ажиллагааг нь шүүмжилж, хууль ёсыг шаардсан танхимын гишүүнээ мөрдөж, тагнаж чагнах зохиомол хэрэг үүсгэж, түүндээ хуулийн байгууллагыг татан оролцуулдаг боллоо.

 

3.ОУВС-гаар халхавчлан ард түмэн, улсад ач тусгүй олон шийдвэрийг гаргасан. Хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настны асуудлыг шийдэх хуулийг хэрэгжүүлээгүй эрх баригчид 807.8 тэрбум  төгрөгтийн өртөгтэй долоон концессын гэрээг танхимын гишүүд болон тэдний хамааралтай хүмүүст хуваарилсан.

 

4. Ж.Эрдэнэбатын Засгийн газар эдийн засгийг сэргээх даацтай бодлого хэрэгжүүлж чадаагүй ОУВС-гийн далбаан дор нуугдсан өр нэмэх сонголтыг хийсэн. 2016 оны 6 дугаар сард 22.5 тэрбум ам.доллар байсан өр 24.9 тэрбум ам.доллар болж, 1.4 тэрбумаар нэмэгдлээ.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.

 

В.Бат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hi:
Ene or hezee hen tavisan or be icheech oorsdiin chini tavisan oriig darah gej uilee uzej bga yum bish uu ortei uldeevheheed tavlaj bgaa ni ardchilsan toriin es uuuuuuu
2017-09-08
Зочин:
Ардчилсан намынхан монгол улсыг өрөнд оруулж өтөнд идүүлж эдийн засгийг самарч хаясан биз дээ
2017-09-07
Болдбаатар:
АН өрөнд оруулчихлаа Биднийг сонго Бид аварна гээд байсан яалаа. Энэ өр эцсийн эцэст ард түмний нуруун дээр ирж ядарсан ард түмэн л төлнө. Өөр хэн ч төлөхгүй. МАН-г сонгосон ард түмэн одоо өөрсөндөө л гомдож гоншигнох болж дээ.
2017-09-07