Тэргүүний жолооч нар шалгарлаа

Нийслэлийн тээврийн газрын дэмжлэгээр “Улаанбаатар смарт карт” компаниаас өнгөрсөн сард “Жолоочийг урамшуулах аян” зохион байгуулсан. Аяны зорилго нь нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, тэргүүний жолооч нарыг урамшуулах, иргэдийн төлбөр төлөлтөд хяналт тавьж шугамын орлогыг бүрэн төвлөрүүлэх. Тус аяны дүн гарч, шагналын эзэд тодорлоо. Нэгдүгээр байранд “Эрдэм транс” компанийн жолооч М.Ерөөлтдэлгэр, С.Хуягаа, хоёрдугаар байранд “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын жолооч Д.Нэргүй, Ц.Бямбаням нар шалгаржээ. Харин гуравдугаар байранд “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын жолооч Ү.Жавхлантөгс, П.Баатарсүрэн нар тус тус шалгарлаа. Мөн нэгдүгээр байрыг 500, хоёрдугаар байрыг 300, гуравдугаар байлыг 150 мянган төгрөгөөр шагнасан бөгөөд ес, аравдугаар сард тус аяныг зохион байгуулах ажээ.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ